Сүлд модны чимэглэл хийх_2

Энгийн аргаар хийх сүлд модны энэхүү гоё чимэглэлийг хүүхдүүд өөрсдөө эсвэл аав ээж, багштайгаа хамтран урлаж болно. Үүнд өнгийн цаас, тэгш өнцөгтэй гурвалжин шугам, харандаа, хайч, цавуу, нарийн утас байхад л хангалттай.

Хийх аргачлал

  • Өнгийн цааснууд авч давхарлаж тавина.

 

  • Хоорондоо 1см-ын зайтай 4 зураас татна.

 

  • Зураасны дагуу хайчилна.

 

  • Нэг ширхэг нарийхан тууз аваад голыг нь олно.

 

  • Туузныхаа голд дусал цавуу дусаана.

 

  • Ижил өнгөтэй туузыг огтолцуулан тавьж наана. 

 

  • Дараагийн туузыг диагоналдалж наана.

 

  • Үлдсэн туузаа нөгөө тийш нь диагоналдаж наана.

 

  • Хамгийн доод талын туузны үзүүрүүдийг дээш нь авч ирээд давхарлаж наана. (1 см орчим давхцаж байхаар)

 

  • Тэгээд доороосоо хоёр дахь туузны үзүүрүүдийг, дараа нь дээрээсээ хоёр дахь туузны үзүүрүүдийг, сүүлд нь хамгийн дээд талд нь байгаа туузны үзүүрүүдийг хооронд нь наана.  

 

  • Нарийн утсаараа оосор хийнэ.

 

  • Энэ аргаараа бусад өнгийн цааснуудаар чимэглэл хийнэ.

 

Н.Хорлоо

 

Эх сурвалж: http://www.basteln-gestalten.de/baumschmuck