Өндөр цамхаг

Цаасан аяга бол олдомжтой, харьцангуй хямд. Манай ангийн хүүхдүүд цаасан аягыг голдуу өрж байгуулах тоглоом болгон ашигладаг. Энэ нь хүүхдийн тоолох, өнгө ялгах, орон зайг баримжаалах, зохион бүтээх чадварт нөлөөлөөд зогсохгүй нэгнийгээ сонсож, хамтран ажиллаж сурахад багагүй хувь нэмэр оруулж байна.   

   Хэрэглэгдэхүүн: Цаасан аяга, өнгийн хуулга

   Бэлтгэл ажил:    

  Цуглуулсан цаасан аягаа хүүхдүүдийн оролцоотойгоор янз бүрийн өнгийн хуулгаар бүрнэ. 

Аргачлал:

1. Хүүхдийн шийдлээр багууд болгоно.                            2. Хүүхэд өөрийн сонирхсон

Ямар ямар өнгөтэй аяга байгааг ажиглаж                         өнгөө сонгоно. 

 ярилцана. 

3.Сонгосон аягаа доош нь харуулан                  4. Дээд талын  эгнээг нь өрөхдөө доод талын зэрэгцүүлж  өрнө.                                            хоёр аяганы суурийн голд аяганыхаа амсрыг 

                                                                               тааруулан тавина.   

5.Олон өнгийн аягаар зохиомжлон                            6. Барьж буй зүйлтэйгээ болгоомжтой

   тоглоно.                                                               харьцаж, өндөр цамхаг байгуулна.

Хувилбар: Аягануудаа өрж, хашаа, гэрийнхээ өрөөнүүдийг хийх , өөрийгөө тойруулж тавиад тоглох орчноо бүрдүүлэх зэрэг янз бүрээр өрж байгуулан тоглож болно.

Үнэлгээ:  Энэхүү үйлийг хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээний  Д2- Оноон тоолж, дүн тоог хэлэх, Е4 - Үндсэн өнгийг мэднэ зэрэг асуултыг хариулахад ашиглаж болно. 

 

Нийслэлийн 115 дугаар цэцэрлэгийн багш  Ц.Цэндхүү