Тухайн цэцэрлэг ямар үзэл санаа (ардын сурган хүмүүжүүлэх ухаан, монтессори, рижжио гэх мэт)-г эрхэмлэн ажиллаж байна вэ гэдгээс хамааран цэцэрлэгийн ангиудын тохижилт, тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн өөр өөр байх нь мэдээж. Гэвч нийтлэг байдлаар анхаарах зарим зүйл бас бий.

Цэцэрлэгийн багш, ажилтнууд бие биеийнхээ таагүй (хөндүүр) зан үйл, харилцааг шууд хэлэхээсээ дөлдөг тал бий. Нэгэн эрхлэгч эл асуудлыг хамт олонтойгоо авч үзэж, практик үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн арга барилаасаа хуваалцсантай танилцана уу.

Ажиглалт, баримтжуулалт нь цэцэрлэг болон багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үндэс суурь болдог тул багшийн зайлшгүй гүйцэтгэх нэгэн чухал үүрэг юм. Иймд ихэнх улс орон бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөртөө ажиглалт, баримтжуулалтыг тусгасан байдаг.

Сургуулийн өмнөх боловсрол чанартай байна гэдгийг та юу гэж үзэх вэ гэсэн асуултад хүн бүр өөр өөр хариулт өгөх байх.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас “Суралцахуйн луужин-2030” буюу “Ирээдүйн боловсрол ба 2030 оны ур чадвар” гэсэн баримт бичгийг гаргасан байдаг.

Эрхэм хэрэглэгч Танаас хүлцэл өчье

Манай вэбсайт нэлээд урт хугацаанд алдаа зааж ажиллахгүй байсанд Эрхэм хэрэглэгч Танаас уучлал хүсье. Бид цаашдаа ийм алдаа гаргахгүйн тулд вэбсайтдаа технологийн шинэчлэл хийхээр зорин ажиллаж байна. Та бүхнээс урьдынх шигээ бидэнтэй хамт байж,  хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.   

 

Хүүхдээ хэрхэн аз жаргалтай болгож өсгөх вэ?

Гэр бүлийн орчин бол бол хүүхдэд байнга, хүчтэй, тасралтгүй нөлөөлж байдаг. Тэгвэл хүүхдийг багаас нь аз жаргалтай болгон өсгөхөд гэр бүл хэрхэн нөлөөлөх вэ? Хүүхдийн сэтгэлзүйч, япон судлаач Масару Ибукагийн  зөвлөгөөг хүргэж байна.

 

Ангиа яаж тохижуулах вэ?

Бага насныханд аюулгүй байдал, бас адал явдалтай, сонирхолтой орчин хэрэгтэй. Тэдэнд тусгай хэрэгцээ, сурах арга барил байдаг. Үүнийг эхнээс нь анхаарч үзэх шаардлагатай бөгөөд хүрээлэн буй орчин нь тэдэнд тус,  заримдаа бас саад болдог.

Хаздаг хүүхэд, халагдсан багш

Хичээлийн жил эхлэнгүүд нийслэлийн 26 дугаар цэцэрлэг болон Дархан-Уул аймгийн “Бамбарууш” цэцэрлэгийн багш 2 настанд гар хүрсэн дуулиан дэгдэв. Дархан-Уул аймгийн цэцэрлэгээсхоёр настан дөрвөн хүүхэд хазсан тул багш уцаарлахдаа тусгаарлах гэсэн” (eguur.mn) гэжээ.

 

 

Хүүхдийг цэцэрлэгт дасгах аргууд

Хичээлийн жилийн анхны өдрүүдэд цэцэрлэгийн ангиудад хүүхэд уйлах, нулимсаа дуслуулан шуухитнах нь элбэг. Хүүхдийн гэр бүлээсээ цэцэрлэгт шилжих шилжилт тэдэнд ээлтэй явагдах нь тэдний цаашдын амьдралын нугацаа, шилжилтүүдэд эерэгээр нөлөөлдөг. 

Хуудаснууд