Мэргэжлийн хүмүүс

Богдын гоё цэцэрлэг

Баянхонгор аймгийн Богд сумын цэцэрлэгийн хамт олон тавилга хэрэгсэл, хүүхэд хөгжүүлэх төвүүдээ модоор онцлог дизайнтай хийсэн нь өнгө үзэмж, эдэлгээ сайтай болжээ. Энд хүүхдүүд тун дуртай тоглон наадаж, үйл гүйцэтгэдэг. Танай ажилсаг, бүтээлч хамт олонд баяр хүргэе!

Хуруувчин хүүхэлдэй хийх аргууд

Хуруувчин хүүхэлдэйг цэмбэн даавуу ашиглан оёх, картон цаасан дээр зурах, наах, мөн нэхэж хийх зэрэг янз бүрийн аргаар урлан бүтээж болно. Толгойн хэсэг нь тухайн дүрийн онцлогийг голлон илэрхийлнэ.   

Хөгжмийн сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх

Олдоц ихтэй, төрөл бүрийн материалыг ашиглан хүүхдэд аюулгүй, өнгө үзэмжтэй, хэрэгцээ сонирхолд нь нийцсэн янз бүрийн амьтдын баг, тоглоом, энгийн хөгжмийн зэмсгийг хийж ашигласнаар байгалийн дуу чимээтэй танилцуулах, хэмжээ хэмнэлийг мэдрүүлэх, хүүхдийн хөдөлгөөний эвслийг сайжруулах, сонирхлыг өдөөх, тэднийг баясгах өргөн боломжтой.

Цаасаар байшин урлах

Хүүхэд цаас, картон, бөс даавуу гэх мэт янз бүрийн материал ашиглан ойр орчныхоо эд зүйлс урлан бүтээх нь тэдний хөгжилд олон талын ач тустай. Гар хурууны хөдөлгөөний эв дүй сайжирна, бүтээлчээр сэтгэнэ, орчныхоо зүйлсийг илүү таньж мэднэ, хийсэн зүйлээрээ бахархана...

“Баавгай” сэдвийн боловсруулалт

Багш нар цэцэрлэгийнхээ хөтөлбөрийг хэрхэн боловсруулах нь үр дүнтэй вэ гэсэн эрэл хайгуулд гараад байгаа билээ. Хүүхдийг хөгжүүлэх үйл ажилагааг хэрхэн төлөвлөх, өдөр тутмын үйл ажиллагааны аргачлалыг боловсруулахтай холбогдох нэгэн хувилбарыг танилцуулж байна.

Хуудаснууд