Сургалтын хэрэглэгдэхүүн

Хуруувчин хүүхэлдэй хийх аргууд

Хуруувчин хүүхэлдэйг цэмбэн даавуу ашиглан оёх, картон цаасан дээр зурах, наах, мөн нэхэж хийх зэрэг янз бүрийн аргаар урлан бүтээж болно. Толгойн хэсэг нь тухайн дүрийн онцлогийг голлон илэрхийлнэ.   

Туулай юу идэх дуртай вэ?

Ангийнхаа хүүхдүүдийн хийсэн номыг та бүхэнд танилцуулж байна. Хүүхэд өөрийн хийсэн номоо хайрлан хамгаалж, түүгээрээ бахархдаг бөгөөд дахин давтан үзэх, түүн дээрээ ярилцах дуртай байдаг. Иймд хүүхдүүд ч  өөрсдөө сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх чадвартай.

Сургалтын хэрэглэгдэхүүн бүтээж буй туршлагаас

Манай Дэгдээхий цогцолбор цэцэрлэг нь БНСУ-ын Койка Олон улсын байгууллагатай 2 жил  хамтран ажиллаж, сайн дурын ажилтан багш Хун Хун Шилээс БНСУ-ын цэцэрлэгийн үйл ажилллагаа, сургалтын орчин, тоглоомоор хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа арга зүй, туршлагаас суралцан хэрэгжүүлж ирлээ.

Хуудаснууд