Хүүхдүүдийн бэлтгэсэн сургалтын хэрэглэгдэхүүн

Манай ангийн хүүхдүүд их бүтээлч. Баримлын шавар (жампенклей баримал)-аар олон амьтан, хүүхэлдэй, дүрс, эд зүйлс бүтээж толоомдоо хэрэглэдэг. Заримыг нь би сургалтын хэрэглэгдэхүүн, тараах материал болгоод ашиглачихдаг тохиолдол ч бий. Энэ удаа та бүхэндээ хүүхдүүд шүлгийн агуулгыг зурж дүрслээд, хэрхэн сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашигласан тухай танилцуулъя. Тэд шүлгийн үгсийг зурж дүрслэн уншсанаар маш хурдан тогтоож байсан. Энэ арга барилаар ажиллах нь зөвхөн шүлгийг амархан цээжлэхдээ бус, хүүхдүүд сэтгэн бодох, зурж дүрслэх, хамтран ажиллах, хамтдаа хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх, баяр баясгалантайгаар суралцах зэрэг олон талын ач холбогдолтой.

Зурсан бүтээлүүдээр нь би PowerPoint файл бэлтгэн харуулахад тэд их сонирхож, өөрийн зурсан зургаа хараад “миний зурсан зураг байна” гээд баяр хөөртэй байцгаасан. Мөн PowerPoint-ийн файлаа мр3 руу хөрвүүлэн үзүүлэхэд хүүхдүүд өөрсдийн бүтээлээ хараад хөхөрч байснаа зарим нь “та миний зургийг яаж зурагтан дотор оруулчихваа” гэж асууж байсан. "Миний гэр бүл" шүлгийг аль ч бүлгийн хүүхэд их дуртай уншдаг. Гэвч шүлгийн зохиогчийн нэрийг олж чадахгүй байгаад хүлцэл өчье.