Хөгжил төлөвшил

Хорвоотой танилцахад балчруудад туслах нь

Хүүхэд хөлд орсноор тэдний “жаран чавганцын ажил” эхэлдэг. Тэдэнд бүх зүйл сонин, харсан болгоноо л барьж авна, үзнэ, оролдоно. Үүнд хөдөлгөөн бол тэдний хорвоотой танилцах чухал хэрэглүүр нь. Хөдөлгөөнийхөө тусламжтайгаар тэд өдөр тутам орчинтойгоо харьцаж, мэдэрч, танилцаж, туршлага хуримтлуулдаг.

Уурлах, айхад нь хүүхдэдээ яаж туслах вэ?

Бага насны хүүхэд дандаа л инээж баясаад байдаггүй, тэндэнд уурлаж уцаарлах, айх, гуних, гомдох үе цөөнгүй. Энэ нь амьдралд байдаг л үзэгдэл. Томчууд бидэнд ч ялгаагүй. Тэгэхээр амьдралын янз бүрийн нөхцөл байдалд сэтгэлийн хөдөлгөөнөө эзэмдэн зохицуулж сурахад хүүхдэд бидний туслалцаа хэрэг болдог.

Хүүхэд өөрөө суралцдаг уу эсвэл томчууд тэднийг сургадаг уу?

Манай цэцэрлэгийн багш нар “хүүхдэд их л зүйлийг зааж байвал сайн” гэсэн хуучин хандлагаасаа салахыг хичээсээр  байна. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлд гарсан нэгэн материал (1)-ыг нийтэллээ. 

“Минийх”

Балчир насны хүүхэдтэй ажиллахад танаас их тэвчээр, сэтгэлийн хүч шаардана. Тэд харснаа авах гэнэ, булаацалдана, уурлана, уйлна, юм болгонд хүрнэ, татна, асгана, шиднэ...

Хүүхэд хэрхэн суралцдаг вэ? (тархины судалгаа)

Нялх, бага насандаа хүүхэд цаашдынхаа амьдралд шаардлагатай бүхий л тоног хэрэгслийг цуглуулдаг. Барилга барихад бөх бат чанар нь түүний суурь хэрхэн тавигдсанаас бүрэн шийдвэрлэдэгтэй адил.

Хуудаснууд