Багш ангийнхаа нийт хүүхдийг нарийн ажиглаж баримтжуулснаар аль нэг хүүхдэд ямар нэг хөгжлийн бэрхшээл байвал түүнийг эрт илрүүлэх алхмыг хийж, зарим дэмжлэг туслалцаа үзүүлж чадна.

Чөлөөт ажиглалт бол цэцэрлэгт явагддаг хамгийн түгээмэл ажиглалт. Энэ нь урьдчилан тодорхойлсон шалгуур буюу тодорхой чиглэл, асуултын дагуу явагдахгүй. Хүүхдийн зарим зан үйл, үйл явдлыг зөвхөн чөлөөт ажиглалтаар л олж илрүүлэх боломжтой.

Сургуулийн өмнөх боловсролын багш нарт явцын үнэлгээгээний явцад ажиглалтын тэмдэглэлүүд, фото зураг, хяналтын хуудсын тэмдэглэгээ, хүүхдийн бүтээлүүд, эцэг эхээс өгсөн мэдээлэл гэх мэт тухайн хүүхдийн суралцаж буй байдал, хөгжил төлөвшлийн талаар олон мэдээлэл цуглардаг.

Багшийн өдөр тутам болон аль нэг сэдвийн хүрээнд төлөвлөсөн үйл ажиллагаануудын зарим нь сонирхолтой, өгөөжтэй байдаг ч зарим нь санасанд хүрдэггүй.

Бага насныхныг бодитой үнэлэхийн тулд анхаарах зарим зүйлийг дурдъя.

Тэд их зүйлийг мэддэг, чаддаг

Хөгжлийн бэрхшээлийн эрсдлийн үнэлгээ

Багш ангийнхаа нийт хүүхдийг нарийн ажиглаж баримтжуулснаар аль нэг хүүхдэд ямар нэг хөгжлийн бэрхшээл байвал түүнийг эрт илрүүлэх алхмыг хийж, зарим дэмжлэг туслалцаа үзүүлж чадна. Үүнд энгийн бөгөөд практикт үр дүнгээ өгч буй нэгэн загварыг танилцуулъя.

Шинэ жилийн чимэглэл

Хүүхдүүд өөрийн гараар урласан зүйлээрээ ангиа чимэглэх дуртай байдаг. Энд гарын доорх материал ашиглан “Бяцхан хулгана”, “Цасан ширхэг” хийх санааг нийтэллээ. Мөн Та манай сайтад өмнө нь нийтлэгдсэн “Шинэ жилийн чимэглэл хийх”, “Боргоцойн чимэглэл”, “Шинэ жилийн урлал” зэрэг материалуудыг эргэн харж ашиглаарай. 

 

Шувуудад тэжээл бэлтгэе

Бага насныхан өвлийн улиралд шувууд тэжээх, тэднийг юм идэж байхыг харах дуртай байдаг. Багш хүүхдүүдтэйгээ хамт гарын доорх материал ашиглан өвөлждөг шувуудад зориулж тэжээлийг нь цагираг болон бусад хэлбэртэйгээр бэлтгээд гадаа талбай дахь модондоо байрлуулж болох юм.

Хувийн хавтсыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Хувийн хавтас (Portfolio) нь хүүхдийн явцын болон үр дүнгийн үнэлгээг бодитой явуулахад чухал баримтуудыг агуулдаг. Хувийн хавтас нь багш тухайн хүүхдийн хөгжил төлөвшлийн үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэхэд хэрэглэгдэхээс гадна хүүхдэд өөрийн үйл ажиллагаа, суралцахуйгаа эргэцүүлэн бодох, удирдахад тусалдаг.

 

Чөлөөт ажиглалтыг хэрхэн гүйцэтгэх вэ?

Багш чөлөөт ажиглалтаар хүүхэд өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны явцад юу хийж, яаж тоглож, биеэ хэрхэн авч явж, ямар зан ааш гаргаж байгаа, хөгжилд нь ямар онцлог зүйл анзаарагдсаныг хөндлөнгөөс оролцохгүйгээр тусган авч, тэмдэглэнэ.

Хуудаснууд