Гар хурууны хөдөлгөөнийг дэмжих үйлүүд
Сургуулийн өмнөх насанд гар хурууны жижиг булчингийн хөгжил чухал. Гар хурууны хөдөлгөөний чадвар нь эвлүүлэх, барьж байгуулах, угсрах гэх мэт олон тоглоом наадам тоглоход тустай бөгөөд гутал, хувцсаа өмсөж тайлах, гутлаа үдэх зэргээр бие даах чадварыг дэмждэг. Мөн хүүхдийн танин мэдэхүй, цаашдаа сургуульд амжилттай суралцахтай нь ч холбоотой.