Багш ажиглалт, баримтжуулалтаа хэрхэн сайжруулах вэ?
Багш хүүхэдтэй ажиллахдаа, өөрөөр хэлбэл өдрийн турш анги дүүрэн хараатай байж, хэдий чинээ мэдрэмжтэй, гярхай байна, төдий чинээ хүүхэд бүрийг сайн таньж мэднэ. Нөгөө талаас байгууллагаас зориуд багш нарын ажиглах, баримтжуулах чадварыг сайжруулах ажлыг зохион байгуулж байх нь тустай.