Хүмүүжил сургалт, асаргаа

Бид хүүхдэдээ харилцааны ямар дэг жаяг эзэмшүүлэх вэ?

Хүүхэд багаасаа ёс суртахууны мэдрэмжтэй болох, бусадтай эв дүйтэй харилцаж сурахад тэдэнд харилцааны тодорхой дэг жаягийг зориуд эзэмшүүлэх шаардлагатай. Хүүхдэд эзэмшүүлэх шаардлагатай харилцааны дэг жаяг болон тэдгээрийн ач холбогдлын талаар хүүхэдтэй ярилцахад хэрэглэж болох зарим санааг нийтэллээ. 

 

Хөгжлийн бэрхшээлийн эрсдлийн үнэлгээ

Багш ангийнхаа нийт хүүхдийг нарийн ажиглаж баримтжуулснаар аль нэг хүүхдэд ямар нэг хөгжлийн бэрхшээл байвал түүнийг эрт илрүүлэх алхмыг хийж, зарим дэмжлэг туслалцаа үзүүлж чадна. Үүнд энгийн бөгөөд практикт үр дүнгээ өгч буй нэгэн загварыг танилцуулъя.

Чөлөөт ажиглалтыг хэрхэн гүйцэтгэх вэ?

Багш чөлөөт ажиглалтаар хүүхэд өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны явцад юу хийж, яаж тоглож, биеэ хэрхэн авч явж, ямар зан ааш гаргаж байгаа, хөгжилд нь ямар онцлог зүйл анзаарагдсаныг хөндлөнгөөс оролцохгүйгээр тусган авч, тэмдэглэнэ.

Цэцэрлэгт хүүхдийг ажиглах, баримтжуулах гэж юу вэ?

Ажиглалт, баримтжуулалт нь цэцэрлэг болон багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үндэс суурь болдог тул багшийн зайлшгүй гүйцэтгэх нэгэн чухал үүрэг юм. Иймд ихэнх улс орон бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөртөө ажиглалт, баримтжуулалтыг тусгасан байдаг.

Шоог ашиглах нь

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Чулуунчимэг: Шоог бүх суралцахуйн чиглэлээр ашиглах боломжтой. “Цэцэг” сэдвийн хүрээнд бүтээсэн шоо болон үүнтэй холбоотойгоор төлөвлөж явуулсан зарим үйл ажиллагаагаа танилцуулъя.

 

Хуудаснууд