Дүрслэх урлаг

Цасан ширхэг

Та хүүхдүүдтэйгээ шинэ жилдээ бэлтгэх, баяраа тэмдэглэн өнгөрүүлэхдээ манай вэбсайтад өмнө нь тавигдсан “Шинэ жилийн дуу, шүлэг, үг”, “Шинэ жилийн чимэглэл”, “Шинэ жилийн урлал”, “Боргоцойн чимэглэл”, Ноосон утсаар цасан хүн хийх” зэрэг материалуудыг ашиглаарай. Энд цасан ширхэгээр цонхоо чимэх зарим санааг харууллаа.

 

Өвлийн өвгөн урлая

Шинэ жилийн баяр бол хайр, баяр баясгалангийн мөн хүүхэд төдийгүй томчууд гоёл чимэглэл урлахад хамгийн тохиромжтой баяр билээ. Энд өвлийн өвгөнийг хэрхэн цаасаар нугалж хийх аргачлалыг нэг бүрчлэн харууллаа. Бусад хувилбарууд нь харьцангуй хялбар учир Та өгсөн линкээр орж, аргачлалыг нь хараарай.

 

Гацуур урлах

Шинэ сар гарсаар шинэ жилийн уур амьсгал орж, энд тэнд чимэглэсэн гоёхон гацуур харагдах болов. Цэцэрлэгүүдэд ч хүүхдүүд баяр хөөртэйгээр шинэ жилдээ бэлтгэж эхэлж байгаа болов уу. Шинэ жилийн гацуур мод урлах энэхүү хялбар бөгөөд хөгжилтэй аргыг хүүхэдтэйгээ туршаад үзээрэй.

 

Шинэ жилийн чимэглэл

Хүүхдүүд өөрийн гараар урласан зүйлээрээ ангиа чимэглэх дуртай байдаг. Энд гарын доорх материал ашиглан “Бяцхан хулгана”, “Цасан ширхэг” хийх санааг нийтэллээ. Мөн Та манай сайтад өмнө нь нийтлэгдсэн “Шинэ жилийн чимэглэл хийх”, “Боргоцойн чимэглэл”, “Шинэ жилийн урлал” зэрэг материалуудыг эргэн харж ашиглаарай. 

 

Шувуудад тэжээл бэлтгэе

Бага насныхан өвлийн улиралд шувууд тэжээх, тэднийг юм идэж байхыг харах дуртай байдаг. Багш хүүхдүүдтэйгээ хамт гарын доорх материал ашиглан өвөлждөг шувуудад зориулж тэжээлийг нь цагираг болон бусад хэлбэртэйгээр бэлтгээд гадаа талбай дахь модондоо байрлуулж болох юм.

Хуудаснууд