Хэл яриа, харилцаа

“Том болох” тухай хүүхдийн ярилцлага

“Өнөөгийн цэцэрлэг” (ХБНГУ) сэтгүүлийн 2017 оны 7 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн хүүхдүүд “Том болох” тухай багштайгаа хэрхэн ярилцсантай танилцана уу. Энэхүү ярилцлагын тэмдэглэл нь манай багш нарт хүүхэдтэй хэрхэн ярилцаж чиглүүлэх болон Чөлөөт ажиглалтын тэмдэглэл хөтлөхөд зарим санаа өгөх болов уу. Эндээс мөн ээж аав нар хүүхдэдээ хэрхэн хандаж харилцах ёстойг харж болно.

Тавгаа засъя

Манай цэцэрлэгийн хүүхдүүд үндэсний баяр-цагаан сараа угтан уламжлалт зан үйлээсээ суралцаж, “Цагаан сар”-аа баясан хүлээж байна. Бид хүүхдүүдийнхээ тавгийн идээнд зориулан хэвийн боов, ааруул , еэвэн, ёотон зэргийг бэлтгэсэн.

Өргөө гэр

Монгол гэртэй танилцах явцад хүүхэд өнгө, хэлбэр дүрсийг ялгах, орон зайг баримжаалах, шинэ үгс мэдэж авах зэрэг олон үйл гүйцэтгэж болно. Хүүхдүүдтэйгээ гэрийн хэрэгслүүдийн талаар оньсого таалцан ярилцсан нь тэдэнд их сонирхолтой байлаа. Хүүхэд тооно, хана, унь, унины сагалдарга, тоононы чагтага, хананы үдээр гэх мэт олон шинэ үгтэй танилцаж утгыг нь мэдэж авсан.

“Дөрвөн бэрх”-танграмм

Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш нар монгол ардын наадгайн нэгэн төрөл болох танграммаар төрөл бүрийн амьтан, эд зүйл бүтээх, мөн шүлэг хэлэх, үлгэр ярихдаа үйл явлыг танграммаар илэрхийлэх арга зүйг боловсруулан  ашиглаж байна.

Хуудаснууд