Хүүхдэд өвлүүлэх сайн зан чанарууд
Таны хүүхдийн багаасаа эзэмших шаардлагатай дараах зан чанар нь тэдэнд ёс суртахууны мэдрэмж бий болгож, сайн хүн болох суурийг тавина. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сэтгэл зүрхэнд шингэх ёс суртахууны үнэт зүйлсийн эш үндэс болно. Багш нар гэхээсээ илүү эцэг эх өдөр тутмын амьдралдаа зан чанар бүрийг хүүхдийнхээ нүдэн дээр үг, үйлдлээрээ харуулж, үлгэрлэж байх нь чухал.