Цаас, картон болон бусад гарын доорх материал ашиглан хүүхэдтэйгээ амьтад урлах аргачлалуудтай танилцана уу. Энэ нь хүүхдийн анхаарлын төвлөрөл, гар хурууны булчингийн хөдөлгөөний зохицуулалт, тэднийг бүтээлч байдалд өдөөх зэрэг олон талын ач холбогдолтой.

Швед улсын сургуулийн өмнөх боловсрол “Förskolan”  нь 1-5 насны хүүхдэд зориулагддаг бөгөөд хүүхэд сургуульд элсэхийн өмнөх жил бэлтгэл ангид заавал хамрагдах ёстой. Швед улс сургалтын хөтөлбөрөө алдартай “эрдмийн мод”-ыг ашиглан зурагласан байна.

Сингапур улс Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрөө Зурагт харуулсан загварын дагуу боловсруулжээ. Сургалтын хөтөлбөр боловсруулах бүх концепц энэхүү загварт багтсан гэсэн үг.

Хүүхэд төвт, тэдний сонирхон судлах эрмэлзлийг өдөөдөг, амьдралд ойр, бусадтай хамтран ажил үйл гүйцэтгэхэд дадлагажуулдаг чухал арга бол төсөлд суурилсан суралцахуй билээ. Төсөлд суурилсан суралцауйн явц, үр дүнг тодорхойлдог гол зарчмуудын үргэлжлэлтэй танилцана уу.

Энэ хичээлийн жилд зориулан “Бидний хүүхэд шинэ зуунд” номоо хоёр дахь удаагаа хэвлүүлэн багш Танд өргөн барьж байна.

Дөрвөн бэрх

Хүүхэд, хөгшидгүй тоглох дуртай, боломжтой тоглоом бол шагайн наадам. Нийслэлийн 42 дугаар цэцэрлэгийн багш Т.Түвшинжаргалын 4-5 настай хүүхдээр шагайг нэрлүүлж, орхиулдаг туршлагатай танилцана уу. Багш шагайг орхиход хүүхдээр тохирох үгийг хэлүүлдэг нь тоглоомыг сонирхолтой болгохын дээр хүүхдийн хэл ярианы хөгжилд тустай юм.
 

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага дахь мэдээллийн боловсролын боломж ба сорилтууд

МУБИС-ийн Багшийн сургуулиас СӨБС-тай хамтран зохион байгуулсан "Сургуулийн өмнөх болон бага боловсролын залгамж холбоо, асуудал, шийдэл-2025 эрдэм шинжилгээний хуралд Нойбранденбургийн их сургуулийн проф. др.Нюрнбергийн тавьсан илтгэлтэй танилцана уу.

 

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр

ХБНГУ, Нойбранденбургийн их сургуулийн Проф. Др.Клаудиа Нюрнберг (Claudia Nuernberg)-ийн манай СӨБ болон бага боловсролын багш нар, мэргэжилтнүүдэд зориулан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр сэдвээр уншсан лекцтэй танилцана уу.

 

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийн олон улсын чиг хандлага

МУБИС-ын урилгаар ХБНГУ, Мюнхен дэх Бага насны хүүхдийн судалгааны улсын институтын зөвлөх, Нойбранденбургийн их сургуулийн зочин профессор Проф. Др. Бернхард Нагел (Bernhard Nagel) манай улсад ажиллахдаа тавьсан илтгэлтэй танилцана уу.

 

Бид хэрхэн амттай, эрүүл алимны зууш хийх вэ?

Төсөлд сууурилсан суралцахуйг цэцэрлэгт хэрэгжүүлсэн нэгэн туршлагатай танилцана уу. Төсөлд суурилсан сургалт нь хүүхдэд аливаа асуудлыг судлах, шийдвэрлэх практик шийдлүүдийг олох, бүтээх боломж олгодог.

 

Хуудаснууд