Үзэл баримтлал, бодлого

21 дүгээр зууны насан туршийн боловсролын төрөл

Насан туршийн боловсрол нь хүний амьдралын мөчлөг бүрт боловсролын гүйцэтгэх үүргийг бүхэлд нь авч үздэг бөгөөд хүн тасралтгүй сурч байдаг гэдгийг баталгаажуулж, амьдралын сорилтуудыг даван туулах чадвартай болох тухай ойлголт юм.

Насан туршийн суралцахуй - шинэ зууны тэргүүлэх үзэл санаа

Шинэ зуунд насан туршийн боловсролыг нялх, балчир наснаас эхлэн ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртэл хүний амьдралын бүх үе шатанд эзэмшдэг бөгөөд албан, албан бус, ахуй амьдралын бүхий л хүрээг хамардаг гэж үзэх болжээ.

Хандлага ба үнэт зүйл

Хандлага нь тухайн хүний аливаа зүйл, үйл явдал, хүний талаарх өөрийнх нь дүгнэлт, үзэл бодол болон өвлөж авсан суурь үнэт зүйлээс үүсэж бий болдог ажээ. Эерэг, сөрөг хандлага гэж байх бөгөөд эерэг хандлага нь хүнийг тэвчээртэй, хариуцлагатай, бүтээлч байхад тусалж, амжилтад хүрэх боломж олгодог.

Ёс суртахуун ба үнэт зүйлийн хамаарал

Ёс суртахуун болон үнэт зүйл нь нийгмийн сайн сайхан байдал болон хүмүүс хоорондоо эелдэг, хүндэтгэлтэй, анхаарал халамжтай зэрэгцэн орших үндэс суурь болдог. Хүн бол ёс суртахуунтай,  үнэт зүйлийг өвлөж авсан байх ёстой. Ёс суртахуун нь үнэт зүйлтэй холбогддог, үнэт зүйлийг агуулдаг тул боловсролд ёс суртахууны үнэт зүйл гэж нэрлэгдэх нь элбэг.

Үнэт зүйл, хэм хэмжээ, дүрмийн харилцан хамаарал

Хүмүүний гүйцэтгэх үйлд үнэт зүйл бол ерөнхий, хэм хэмжээ (норм) нь тодорхой зохицуулалтын үүрэг гүйцэтгэдэг. Үнэт зүйл, хэм хэмжээ нь хоёулаа шийдвэр гаргах үйл явцад чиг баримжаа болдог. Хэм хэмжээ бүрд түүгээр дамжин хэрэгжих ёстой тодорхой үнэт зүйл агуулагдаж байдаг.  

Хуудаснууд