Балчир насныхны гар хурууны хөдөлгөөнийг дэмжихэд
Ээж аав нар гэртээ байгаа гарын доорх материал, эд зүйлс, сав суулгаа ашиглан 3 хүртэл насныхны гар хурууны хөдөлгөөнийг дэмжиж болно. Энд зарим нэг санааг харууллаа. Та хүүхэдтэйгээ туршаад үзээрэй.
Ээж аав нар гэртээ байгаа гарын доорх материал, эд зүйлс, сав суулгаа ашиглан 3 хүртэл насныхны гар хурууны хөдөлгөөнийг дэмжиж болно. Энд зарим нэг санааг харууллаа. Та хүүхэдтэйгээ туршаад үзээрэй.
Энхрий бяцхан үрсээ сайн хүн болгохын төлөө сэтгэл, оюунаа чилээн манай сайтыг хэрэглэгч ээж аав, багш нар, өөрсдийнхөө арга туршлагаас сэтгэл харамгүй хуваалцан бидэнтэй хамтран ажиллаж ирсэн цэцэрлэгийн багш, удирдлага Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, ирж буй 2017 онд эрүүн энх, аз хийморь, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!
Хүүхэд хөлд орсноор тэдний “жаран чавганцын ажил” эхэлдэг. Тэдэнд бүх зүйл сонин, харсан болгоноо л барьж авна, үзнэ, оролдоно. Үүнд хөдөлгөөн бол тэдний хорвоотой танилцах чухал хэрэглүүр нь. Хөдөлгөөнийхөө тусламжтайгаар тэд өдөр тутам орчинтойгоо харьцаж, мэдэрч, танилцаж, туршлага хуримтлуулдаг.
Бага насны хүүхэд дандаа л инээж баясаад байдаггүй, тэндэнд уурлаж уцаарлах, айх, гуних, гомдох үе цөөнгүй. Энэ нь амьдралд байдаг л үзэгдэл. Томчууд бидэнд ч ялгаагүй. Тэгэхээр амьдралын янз бүрийн нөхцөл байдалд сэтгэлийн хөдөлгөөнөө эзэмдэн зохицуулж сурахад хүүхдэд бидний туслалцаа хэрэг болдог.
Манай цэцэрлэгийн багш нар “хүүхдэд их л зүйлийг зааж байвал сайн” гэсэн хуучин хандлагаасаа салахыг хичээсээр байна. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлд гарсан нэгэн материал (1)-ыг нийтэллээ.