Хөгжил төлөвшил

Эрчилсэн цаасаар цэцэг хийх

Өргөн, нарийн цаасыг мушгиж эрчлээд сүлжих, нэхэх, уяж зангидах зэргээр урлан бүтээх үйлд ашиглаж болно. Эрчилсэн цаас нь нэлээд бөх байдаг тул бүлээн усанд угааж болдог. Үүнийг бөс даавууны будгаар будна. Эрчилсэнцаасаар цэцэг хийх нэг аргыг харуулъя. 

“Жигүүр” бэсрэг наадам

Тус наадамд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 14 цэцэрлэгийн 100 хүүхэд, 300 гаруй багш, эцэг эх, иргэд оролцсон. Наадам үндэсний өв уламжлал, ахуй, соёл, ёс, жудаг, бэлэг дэмбэрэлийн үг хэллэгийг бага насны хүүхэд, эцэг эх, олон нийтэд  таниулж, сануулан өвлүүлөх зорилготой байв.

Хүүхдэд эмээ өвөөгийн оролцоо хэр байвал дээр вэ?

Манай монголчуудын хувьд ач, зээгээ өсгөх, “хүн болгох”-д эмээ өвөө нарын оролцоо, үүрэг хариуцлага их. Эмээ өвөө нар ач, зээгээ харвал амьдралын нэгэн утга учир биелэлээ хэмээн үзнэ, өөрийнх охин, хүү ч тэдний хажууд юу ч биш. Арчилж хамгаалахад нь зааварчилна, боломж муутай ч гэсэн харж хандахаас буцахгүй.

Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг

“Хүнээр хүн хийх” амаргүй. Энд хүн бүртэй холбоотой, бага насныхны төлөвшилд хүчтэй нөлөөлдөг “Үлгэр дуурайлал” хэмээх ухагдахууныг онцоллоо.

Монголчууд үр хүүхдээ багаас нь ажил хөдөлмөрт үлгэрлэн дагуулж, энэ биеийн үнэ цэнэ, харилцааны дэг жаяг, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах арга ухааныг ухааруулан сургаж ирсэн уламжлалт сэтгэлгээ, ёс заншилтай ард түмэн.

Багачуудын урлан – Ээж аавтайгаа

Манай цэцэрлэг (Дорнод аймгийн 1 дүгээр цэцэрлэг) сар бүрийн сүүлийн долоо хоногт “Багачуудын урлан” сэдвээр урлан бүтээх үйл ажиллагаа явуулдаг. “Багачуудын урлан”-гийн үйл ажиллагаагаар хүүхдүүд ээж аавтайгаа хамтран өнгө өнгийн гурилан зуурмаг бэлтгэн бүтээл хийдэг.

Хуудаснууд