Мэргэжлийн хүмүүс

“ДЭЛХИЙН ТОМ ХИЧЭЭЛ” сургуулийн өмнөх боловсролд

“Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” хэлэлцүүлэгт манай аймаг, нийслэлийн СӨБ-ын багш, удирдах ажилтнууд идэвхтэй оролцож, нийт 96 арга зүйн төлөвлөлт ирүүлсэн. Тэгээрээс 20 нь шалгарч, батламж авсны дээр  3 нь үндэсний арга хэмжээнд хэлэлцэгдлээ.

Улс орнуудын хүүхдэдээ эзэмшүүлдэг үнэт зүйлс

Улс орнууд 21 дүгээр зуунд өөрийн эх орон цаашилбал хүн төрлөхтний ирээдүйн тогтвортой, эв найрамдалтай хөгжлийг хангахын тулд үндэсний сургалтын хөтөлбөртөө суралцагчиддаа эзэмшүүлэх үнэт зүйлсийг тусган хэрэгжүүлж байна. Тэд ямар үнэт зүйлд ач холбогдол өгдөг бол?

Хувийн хавтсыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Хувийн хавтас (Portfolio) нь хүүхдийн явцын болон үр дүнгийн үнэлгээг бодитой явуулахад чухал баримтуудыг агуулдаг. Хувийн хавтас нь багш тухайн хүүхдийн хөгжил төлөвшлийн үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэхэд хэрэглэгдэхээс гадна хүүхдэд өөрийн үйл ажиллагаа, суралцахуйгаа эргэцүүлэн бодох, удирдахад тусалдаг.

 

Үнэт зүйл, хэм хэмжээ, дүрмийн харилцан хамаарал

Хүмүүний гүйцэтгэх үйлд үнэт зүйл бол ерөнхий, хэм хэмжээ (норм) нь тодорхой зохицуулалтын үүрэг гүйцэтгэдэг. Үнэт зүйл, хэм хэмжээ нь хоёулаа шийдвэр гаргах үйл явцад чиг баримжаа болдог. Хэм хэмжээ бүрд түүгээр дамжин хэрэгжих ёстой тодорхой үнэт зүйл агуулагдаж байдаг.  

Улс орнууд бага насны хүүхдийнхээ хөгжлийг ямар зорилго, аргаар үнэлдэг вэ?

Хүүхэд сургуулийн өмнөх насандаа эрчимтэй өөрчлөгдөн хөгжиж байдаг. Тэдний сонирхол, онцлог, хөгжлийн түвшинг тогтоосноор тохирсон дэмжлэг үзүүлж, боломжит дээр хурдаар нь хөгжүүлэх боломжтой. Сингапур, БНСУ, ХБНГУ, Швейцарь, АНУ, ОХУ бага насны хүүхдээ ямар  зорилгооор хэрхэн үнэлдэгтэй танилцана уу.

Багш нар аа, заавал үзээрэй

Цэцэрлэгийн багш нар өдрийн 8-10 цаг хүүхэдтэй ажиллахдаа өдрийн цагаар өөрт хэрэгтэй зурагтын нэвтрүүлэг үзэх, интернэтээс мэдээлэл авах боломж хомс.  Харин одоо Covid-19-ээс үүдсэн хорио цээрийн үеэр багш нар өөрийнхөө мэдлэг, ур чадвараа сайжруулах илүү боломж харагдаж байна.  Нэг үүд хаагдахад нөгөө үүд нээгддэг гэгддэг.

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хөгжлийг ажиглах, дэмжих чиглэлийг өгдөг бөгөөд нөгөө талаас тэдний цуглуулсан мэдээлэл нь багшийн сурган хүмүүжүүлэх ажилд чухал дэмжлэг үзүүлдэг. Энэ нь цэцэрлэг болон гэр бүл хамтдаа хүүхдэд дэмжлэг үзүүлэх чухал суурь дэвсгэр болдог.

Цэцэрлэг дэх хөгжлийн ярилцлага

Хүүхдийн хөгжлийн талаар хийх ярилцлага нь цэцэрлэгийн өдөр тутмын ажил болон эцэг эхтэй хамтран ажиллах үйл ажиллагааны салшгүй хэсэг болж байна. Цэцэрлэгт явагдах хөгжлийн талаарх ярилцлага нь хоёр талын ач холбогдолтой:  (1) багш бүрд (2) хүүхэд тус бүрд

Хуудаснууд