Бөмбөлөгөөр будах сонирхолтой аргууд

Та бяцхан зураачидтайгаа бөмбөлөг ашиглан будах дараах аргуудыг туршаад үзээрэй. Маш амархан сонирхолтой бүтээлүүд гарах болно. Найруулсан будганд бөмбөлөгөө дүрээд цаасан дээр бөмбөлөгийнхөө будагтай хэсгээр дарж дүрс үүсгэн эд зүйлс, амьтан, ургамал (жаран хөлт, шувуу, бөмбөг, цэцэг гэх мэт), чимэглэл зурна. Нэг өнгийн будган дээр өөр өнгийн будаг дусаагаад бөмбөлөгөөр будахад өнгө холилдон  гоё харагдана.

Бөмбөлөг бүрт аль нэг өнгийн найруулсан будаг хийж, зэрэгцүүлэн тогтоогоод үзүүртэй зүйлээр хатгаж хагалахад будаг холилдон цацарч санамсаргүйгээр сонирхолтой бүтээл гарч ирнэ. Энэ аргаар будахад будаг их цацрах учраас том хэмжээтэй гялгар цаас эсвэл сонин давхарлаж дэвсээд дээр нь зургийн цаасаа байрлуулна. Хүүхдүүд халад өмссөн байх шаардлагатай.

Багш, ээж аав та бүхэн энэ аргаар зурсан хүүхдийнхээ бүтээлийг ирүүлээрэй. Бид вэбсайтдаа тавьж олны хүртээл болгох болно.

 

 

П.Жаргал

 

Эх сурвалж:

https://de.pinterest.com/pin/676877018965042510/visual-search/?x=75&y=81...

http://www.eltern.de/basteln-mit-farben

http://www.balloon-painting.de/g1b1.htm