Гоёмсог од

 

Sterne basteln

Хэрэглэгдэх зүйлс:

  • Нэг тал нь 15 см урттай шар өнгийн ам дөрвөлжин цаас 2 ширхэг
  • Хайч
  • Цавуу (эсвэл скоч)

Хийх аргачлал

Sterne falten

  • Нэг ам дөрвөлжин цаасаа өмнөө байрлуулна.

Sterne falten

  • Цаасаа хошуулдаж нугалаад дэлгэж тавина.
  • Цаасаа эргүүлж тавина. (Энэ нь хэлбэр дүрс зөв, цэвэрхэн гарахад маш чухал)

Sterne falten

 

  • Дараа нь цаасаа голоор нь нугална. Ингээд буцааж тэнийлгэнэ.

Sterne falten

  • Голын цэг хүртэлх зайны тал хүртэл нь харагдаж буй босоо болон хэвтээ нугалаасны дагуу хайчилна.

Sterne falten

  • Цаасаа дахиж эргүүлээд шинээр үүссэн өнцгүүдээ голын нугалаас руу нугална.

Sterne falten

  • Нугалсан хэсгүүдээ давхарлаж наана.

Sterne basteln

  • Нөгөө ам дөрвөлжин цаасаа авч, дээрх байдлаар давтан од хийнэ.

Sterne basteln

  • Дараа нь 2 одоо хооронд нь нийлүүлж наана. Ингээд давхар од бий болно.

Өвлийн өвгөн

einen kleinen Nikolaus basteln

Хэрэглэгдэх зүйлс:

  • Улаан өнгийн гонзгой дөрвөлжин  цаас 1 ширхэг (15x10 cм)
  • Картоноор хуйлж хийсэн гол (ОО-ын цаасны гол байж болно)
  • Улаан өнгийн иржгэр зөөлөн цаас, уяа
  • Шаргал (нүүрний) өнгийн цаас
  • Цагаан өнгөтэй жижиг цэмбэ
  • Хайч ба цавуу

Хийх аргачлал

Schritt 1: Bastelanleitung für einen Nikolaus

 

 

  • Гонзгой дөрвөлжин цаасаа өмнөө байрлуулна.

 

 

 

 

 

Schritt 2: Weihnachten und Basteln

  • Цаасаа нэлэнхийд нь цавуудна.

Schritt 3: der Nikolaus

  • Цавуутай цаасаа гол дээрээ тавьж орооно.

Schritt 4: einen Nikolaus basteln

  • Ороосны дараа ингэж харагдана.

Schritt 5: ein Nikolaus Geschenk basteln

  • Улаан өнгийн цаасаар дугуй дүрс хайчилна. (радиус нь: 2,7 cм).

Schritt 6: Weihnachtsbastelei

  • Ёроолд нь сайтар тогтоож наана. 

Schritt 7: Nikolaus basteln

 

  • Шаргал цаасаар нүүр хайчилна.

Schritt 8: Basteln mit Papier, Kreppapier und Filz

  • Ам, хамар, нүдийг зурах юм уу эсвэл наана.

Schritt 9: Bastelideen zu Weihnachten

 

  • Бэлтгэсэн нүүрээ дээд талаас нь 1 см орчим зайтайгаар наана.

Schritt 10: der Nikolaus

 

  • Иржгэр зөөлөн цаасаар тууз хайчилна (ойролцоогоор 15 x 8 cм).
  • Туузаа дээд ирмэг дээр нь сайтар нааж тогтооно.

Schritt 11: Basteln mit Papier

  • Цагаан өнгийн цэмбээрээ тууз хайчилна (15 x 1,5 cм).

 

Schritt 12: Basteln zu Weihnachten

 

  • Цэмбэн туузаа нүүрний дээд хэсгээр голыг тойруулан наана. 

Schritt 13: Geschenkidee zum Nikolaus

 

  • Цэмбээрээ сахал хайчилна. 

Schritt 7´14: Weihnachtsbastelei

 

  • Сахлаа нүүрийг тойруулж наана. 

Schritt 17: einen kleinen Nikolaus basteln

 

  • Ингээд өвлийн өвгөн дотроо амттан хийж дүүргээд дээд талы нь уяна.  Өвлийн өвгөн бэлэн боллоо.

Цасан ширхэг

Schneesterne

Хэрэглэгдэх зүйлс:

  • Цэнхэр эсвэл цагаан цаас
  • Гортиг
  • Харандаа, хайч

Хийх аргачлал

Bastelanleitung für einen Schneestern

  • Цаасан дээрээ 5-7 см-ын диаметртэй тойрог зураад хайчилж авна.

Basteln mit Papier

 

  • Тойргоо голоор нь нугална.

Einen Schneestern basteln

  • Хагас тойрог хэлбэртэй цаасаа зурагт үзүүлсний дагуу 3 ижил хэсэгтэйгээр нугална.

Schneesterne ausschneiden

  • Нугалсан хэсгээ сайн дарж өгнө. 

Schneesterne

  • Зурагт үзүүлснээр модны мөчир байдлаар зурна.

(Хялбархан цасан ширхэг хийхэд голын жижиг мөчрийг зурахгүй орхиж болно.)

Bastelanleitung für einen Schneestern

  • Зурсан зураасныхаа дагуу хайчилна.

Stern basteln

  • Цасан ширхэгээ сайн тэнийлгэхийн тулд зузаан номны завсар хийгээд хэсэг хугацаанд байлгана.   

 

 

 

   Хэрэглэгдэх зүйлс:

  • Цасан ширхэг бүрт нэг ширхэг ам дөрвөлжин цаас
  • Харандаа, хайч

Хийх аргачлал

Bastelanleitung für einen Faltstern

  • Ам дөрвөлжин цаасаа хошуулдаж нугална.

Basteln mit Papier

 

  • Зүүн талынхаа өнцгийг баруун талын өнцөг дээр давхарлаж гурвалжилж нугална.

Einen Faltstern basteln

  • Дахиад зүүн өнцгөө баруун тал дээр давхарлаж нугална.
  • Битүү тал нь зүүн гар талд, нэг өнцөг нь өөр рүү чинь харж байхаар үүссэн гурвалжингаа байрлуулна.

Bastelanleitung für einen eckigen Faltstern

  • Зураг дээр харуулснаар гурвалжин дээрээ зурна.

(Энгийн цасан ширхэг хийхэд доод талын 2 мөчир шиг зүйлийг зурахгүй үлдээж болно.)

Faltsterne

  • Зураасны дагуу хайчилна.

Bastelanleitung für einen runden Faltstern

  • Дугуй хэлбэртэй цасан ширхэг хийхдээ зурагт үзүүлсний дагуу дугуйлж хайчилна.

Stern falten

  • Зураасны дагуу хайчилна.

 

Stern basteln

  • Зурагт үзүүлсний дагуу зурна.

 

 

   

Faltsterne

  • Зураасны дагуу хайчилна.

 

 

einen Stern falten

  • Нугалсан цаасаа тэнийлгэнэ.
  • Сайн тэнийлгэхийн тулд зузаан номны завсар хавчуулж хэсэг хугацаанд байлгана.

 

П.Жаргал

Эх сурвалж: http://www.basteln-gestalten.de