Навчин дээгүүр зугаалагч өт

Урласан бүтээл нь хөдөлггөөнтэй байвал хүүхдэд илүү сонирхолтой бөгөөд хөгжилтэй. Навчин дээр урласан өт нь хэрхэн хөдөлж явахыг харуулсан аргачлалтай танилцана уу.

1. Зузаан цаасан дээр томхон навч зураад, хайчилж бэлтгэнэ.

 

2. Урт нарийхан гуурс дотор нь хөдөлж байх боломжтойгоор цаасыг хөндий нарийхан хуйлж, ирмэгийг нь цавуудаж тогтооно.

 

3. Хуйлсан цаасан дээрээ цавуу түрхэнэ.

 

4. Цавуудсан хэсгээрээ навчны ишний дээр тавьж, наана. 

 

5. Өт хийх зөөлөн нимгэн (сальфеткин) цаас аваад, давхарлаж нугална.

 

6. Нугалсан цаасныхаа доод хэсэгт нарийн саваа мод тавиад, цаасаа хуйлна.

 

7. Хуйлсан цаасны голд байрлуулсан нарийн саваа модоо сугалж авна.

 

8. Өнгийн эсгий харандаагаар өтөө зурж, бэлэн болгоно.

 

9. Навчин дээр тогтоосон гуурсны дээд үзүүр болон гаднах хуйлсан цаасны дээд ирмэг дээр цавуу түрхэж, өтөө наахад бэлтгэнэ.

 

10. Өтөө цавуудсан хэсгүүд дээрээ нааж тогтооно.

 

11. Гуурсаа дээш, доош нь хөдөлгөхөд өт хөдөлж мушгиралдан явна.

 

Админ

 

Эх сурвалж:  https://de.pinterest.com