Нар
Хэрэглэх зүйлс:
- шар өнгийн цаас
- цавуу
- Гонзгой дөрвөлжин шар өнгийн цаас бэлдэнэ. Ямар хэмжээтэй нар хийхээ өөрсдөө сонгоно.
- Цаасаа уртааш тавиад 1 см өргөнтэй нугална.
- Ийм маягаар ээлжлэн цаасаа дуустал нугална.
- Эргүүлээд нөгөө тийш нь бас ижил хэмжээтэй нугална.
- Нугалсны дараа ингэж харагдана.
- Дараа нь дэвүүр шиг болгож дэлгэнэ.
- Хоёр үзүүрийг нь нийлүүлж наагаад нар болгоно.