Хуруун нэхээс (4-5 нас)
Хуруун нэхээс нь хүүхдийн хөгжилд олон талын ач холбогдолтой. Өнгө танина, хатуу-зөөлөн, урт-богиныг мэддэг болно, хүүхдийн гар, хурууны булчин, авхаалж самбаа, харьцуулах чадвар хөгжихөд тустай, анхаарлаа төвлөрүүлдэг болно, хийж бүтээснээрээ бахархана.
Хэрэглэгдэхүүн: Бүдүүн зөөлөн ноосон утас, нэхэх аргачлалыг харуулсан үзүүлэн
Бэлтгэл ажил: Өнгийн ноосон утас цуглуулж, түүнийгээ 1%-ийн хлорамины уусмалаар ариутгана.
Хийх аргачлал: Хүүхэд өнгө өнгийн ноосон утаснаас аль нэгийг сонгон авна.
- Сонгосон утасны нэг үзүүрийг эрхий долоовор хурууны завсар хавчуулан барина. Утасныхаа урт үзүүрийг долоовор хурууны араар, дунд хурууны урдуур, ядам хурууны араар, чигчий хурууны урдуур оруулна.
- Буцаагаад ядам хурууны урдуур, дунд хурууны араар, долоовор хурууны урдуур орооно.
- Алганыхаа дотор талаар утсаа чигчий хуруунаас долоовор хурууг давуулж орооно.
- Хурууны дотор талд буй утсан дээгүүр чигчий хуруунд байгаа утсаа татаж давуулна.
- Хурууны дотор талд буй утсан дээгүүр ядам хуруунд байгаа утсаа татаж давуулна.
- Хурууны дотор талд буй утсан дээгүүр дунд хуруунд байгаа утсаа татаж давуулна.
- Хурууны дотор талд буй утсан дээгүүр долоовор хуруунд байгаа утсаа татаж давуулна.
- Эдгээр үйлдлээ дахин давтаж хийнэ.
Хүүхдүүд өөрсдийн бүтээлээрээ бахархан баярлаж байлаа.
Өөрийн хийсэн бүтээлээ харьцуулан тоглож байгаа нь
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн багш Ц.Цэндхүү