Цэгээр цэцэг зурах

Цаасан тавган дээр том цэгүүд үүсгэн цэцэг зурах нь багачуудад их амархан бөгөөд тэдний хараа-гарын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулахад тустай. Үүнд цэг үүсгэгч өнгө өнгийн бүдүүн маркер, цаасан таваг хэрэглэгдэнэ. Хэрэв маркер байхгүй бол та дараах зурагт харуулснаар хөвөн бөмбөлөгийг хавчаараар хавчиж будганд дүрээд зурах аргыг хүүхдэдээ зөвлөөрэй.

 

Эхлээд тавагны гадна ирмэгийг дагуулан маркерраараа нэг цэгийн ирмэгтэй залгуулан  нөгөө цэгийг үүсгэн дарна. Дараа нь үүсгэсэн тойргийнхоо дотор талд тойруулан өөр өнгийн маркераар цэгүүд үүсгэн дарна.

 

Дараа нь дахиад өөр өнгө сонгож, гуравдахь тойрог үүсгэнэ. Тавагны голын хэсэгт үлдсэн зайнд өөр нэг шинэ өнгөөр давхарлан дарна.

 

Цэцэг зурах, бүтээх бусад арга

 

 

 

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

http://thekindergartenconnection.com/dot-flower-craft-kids/

http://www.learning4kids.net/2015/12/27/painting-fireworks/