Шавраар дэлхий ертөнцийг бүтээсэн нь

Тим гартаа зангидсан гарын хэмжээтэй зөөлөн наалдамхай шавар авав. Тэрээр эргэлзсэнээ бусад хүүхэд шавраа хавтан дээр хүчтэйхэн шидэж байхыг хараад, зоригжин дуурайж ажилдаа оров. Тэрээр зогсоогоороо гарынхаа бүхий л үеийн хөдөлгөөнөөр модон дээрх зөөлөн шавраа чанга алгадаж, гамбираа дахин дахин тэнийлгэн татана, буцааж бөөгнүүлж, шинээр хийнэ. Түүний хийсэн питццаг хүмүүс идэх ёстой. Тим түүн дээрээ толгой, хөл, гарыг нэмж хийв. Мөн модон савхаар зөөлөн шавар руугаа хатгаж нүүрийг нь дүрслэв. Хүүхдүүд сармисны дүрс гаргагч бараар барлаж болохыг асууцгаана. Урт уяа тогтооно – энэ бол үс нь.  

Хүүхдүүдэд хангалттай хэмжээний шавар (хүүхэд бүрд нэгээс хоёр килограмм) бэлтгэсэн байлаа. Шаврыг зүгээр л алгадаж эхэлснээр тэд энэхүү материалтай харьцах дур сонирхол нь нэмэгдэж, чөлөөтэй ажиллаж эхэлсэн. Ингээд бүхий л хүчээ дайчлан хөдөлж, анхаарлаа төвлөрүүлж, илүү нарийн хэлбэр дүрс бүтээхээр оролдсон. Үүнд ихээхэн хэмжээний шавар, модон савх, мөн сармисны бар, гулууз гэх мэт хэрэгсэл хэрэг болох учир бүгдийг бэлтгэсэн байв.

Энэ шавраар хийсэн бүтээлүүдийг халуун пийшинд хийж, хатаахгүй учир хүүхдүүд өөрсдийн дураар чөлөөтэй ажиллах боломжтой байлаа. Шавраар дүрсэлсэн хүнээ даавуугаар хувцаслах, модон жад гарт нь бариулах, шүрээр хүзүүнд нь зүүлт хийж өгөх, өд, арьс шир, мөчир ашиглан хүмүүсийг индианчүүд болгон хувиргах жишээтэй хэн юу хийхийг хүснэ, түүндээ бусад материалыг авч ашиглаж байсан.

Шаврын цехийн байдал

© Anja Horn, Freiberg

Наалдамхай шавар бол хямдхан, их хэмжээгээр ашиглах боломжтой. Гялгар уутанд хийсэн шаврыг сайн битүүмжилсэн тохиолдолд зөөлнөөрөө байна. Шавраар хийсэн бүтээлээ дараа нь хурдан буцааж нухаад дахин ашиглах болно. Шавран бүтээлүүдийг халуун пийшинд хатаахгүй тохиолдолд хүүхэд илүү чөлөөтэй, хязгаарлалтгүйгээр ажиллана.  

Нэг том ширээн дээр л шавран цехийг бий болгож болно. Нэмэгдэл материалуудад хутга, сэрээ, шүдний чигчлүүр, модон шор түүнчлэн гал тогоо болон өдөр тутмын гарын доорх зүйлсийг ашиглана.

© Anja Horn, Freiberg

 

© Anja Horn, Freiberg

 

© Anja Horn, Freiberg

 

Зарааны байр © Anja Horn, Freiberg

 

Могойн амьдардаг газар © Anja Horn, Freiberg

 

Хөдөөний тоглоомын талбай

© Anja Horn, Freiberg

 

© Anja Horn, Freiberg

 

© Anja Horn, Freiberg

 

Боловсролд нөлөөлөх нь

Зөөлөн шавар руу хуруугаараа дарж тэвш хийх эсвэл нарийхан савх модоор шавар руу хатгаж нүхнүүд гаргах зэрэг нь энгийн үйлдлүүд бөгөөд үүнийг хүүхэд 1,5 настайгаасаа л хийж, хөөрч баясдаг. Ийм боломжуудыг олгосноор тэд хийж буй үйлээ илүү зорилготойгоор удирдан тодорхой хэлбэр дүрс бүтээхэд суралцдаг.  Дарах, түлхэх, бөөгнүүлэх, нялах нь хуруугаар гүйцэтгэх хөдөлгөөнүүд. Тэд гараараа хэлбэр дүрсийг мэдрэнэ, өөрийн дотоод бодол санаагаа хэлбэршүүлэх юмтайгаа харьцуулна, засаж янзална. Ингэснээр хүүхдийн мэдрэхүйн боловсролын үйл явц эрчимжинэ. Ахлах насныханд бол энэхүү материал нь уран зөгнөлт санааг бий болгох, тоглох явцдаа бусадтай мэдээлэл солилцох боломж олгодог. Энэ явцад чулуу, мөчир, даавуу, шүр зэрэг нэмэлт материал ашиглах нь тэдний дүрслэх боломжийг улам нэмэгдүүлдэг. Үүний зэрэгцээ тэд хүн, амьтан, эд зүйлс буюу орон зайг дүрслэхдээ гурван хэмжээс (биет)-т загвар бүтээхийг туршиж үзэх боломжтой. Мөн хүүхдүүд шавраар сав суулга урлах, шавар-сүрлийг хольж хана барих, шавраар хийсэн хоолойгоор ус урсгах зэргээр түүх-соёлын сэдвээр ажиллах боломжтой.

 

Эх сурвалж: https://www.herder.de/kiga-heute/fachmagazin/archiv/2018-48-jg/3-2018/ei...

 

Орчуулсан Н.Норжхорлоо