Шагайн суурь хийе

Зорилго:

  1. Өнгийг цайвраас гүн тийш нь дараалуулах
  2. Өөрийн дуртай өнгийг сонгох, өнгөнүүдийн ялгааг нэрлэх
  3. Эсгий цаасыг ижил өргөнтэйгээр жигд хайчилж, сүлжин шагайн суурь хийх
  4. Хийсэн сууриа шагайн наадамдаа ашиглах

 

Ашиглах материал: Цахим  үзүүлэн, өнгийн эсгий цаас, хайч, цавуу

Аргачлал:

1. Цахим үзүүлэнгээр цайвраас гүн өнгө рүү шилжсэн өнгүүдийг харуулж, ямар өнгүүд байгаа, өнгүүд хоорондоо ямар ялгаатай байгааг асууж ярилцана.

 

2. Хүүхдүүд ам дөрвөлжин эсгий цаасыг цайвраас гүн өнгө рүү даруулан тавина.

 

3. Хүүхэд бүр аль нэг өнгийн (гүнээс цайвар руу) 3 ам дөрвөлжинг сонгоно. Жишээлбэл, ногоон өнгийг сонгоё.

 

4. Цайвар ногоон, хар ногоон өнгөтэй ам дөрвөлжнийхээ аль нэгийг авч, голоор нь нугална.

 

5. Нугалсан эсгий цаасныхаа битүү талаас ижил өргөнтэйгээр тууз маягаар хайчилна. Хайчлахдаа дээд хэсэгт нь туузны өргөнтэй тэнцүү хэсэг үлдээнэ.

 

6. Нугалсан эсгий цаасныхаа нөгөө тал хүртэл нийтэд нь хайчилна. Хайчлахаасаа өмнө эсгий цаасан дээрээ хайчлах хэсгээ зурсан ч болно.

 

7. Цайвар ногоон, ногоон ам дөрвөлжин цаасаа бүгдийг дээрх хар ногоон цаасыг хайчилсантай ижил өргөнтэйгээр тууз болгон хайчилна.

 

8. Хар ногоон эсгий цаасаа дэлгээд ногоон туузаараа сүвлэнэ.

 

9. Дараа нь цайвар ногоон туузаараа сүвлэнэ.

 

10. Туузуудаа сүвэлж дуусахад шагайн суурь бэлэн болно.

 

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар цэцэрлэгийн багш Н.Цэрэндулам