Шувуудад тэжээл бэлтгэе

Бага насныхан өвлийн улиралд шувууд тэжээх, тэднийг юм идэж байхыг харах дуртай байдаг. Багш хүүхдүүдтэйгээ хамт гарын доорх материал ашиглан өвөлждөг шувуудад зориулж тэжээлийг нь цагираг болон бусад хэлбэртэйгээр бэлтгээд гадаа талбай дахь модондоо байрлуулж болох юм. Ингэснээр ялангуяа эрт ихээр хүйтэрч буй өнөө үед амьтадад хайртай хүүхдүүд маань сэтгэл хангалуун байх болно.

Шувуудын тэжээлийн цагираг

Хэрэглэгдэх зүйлс:

  1. Малын өөх буюу өөхөн тос
  2. Өөхөөр дүүргэх цөгц, жишээ нь тарагны жижиг савнууд
  3. Үр тариа, самар, үзэм зэрэг хатаасан жимс, жимсгэнэ
  4. Бүдүүн утас эсвэл уяа

 

Хийх арга:

Тосоо хайлуулж, жижиг цөгц буюу савнуудаа бэлтгэн тавина. Хайлуулсан тосоо цөгц рүү хийгээд дээрээс нь үр тариа, жимс жимсгэнэ, үр зэрэг бэлтгэсэн тэжээлээ хийж хутгана. Цөгцнүүдээ  цагираг байдлаар (мөчрөөр суурь хийсэн ч болно) байрлуулаад тосоор бэхжүүлнэ. Цагираг дээрээ тэжээлээсээ нэмж асгаж тогтооно. Ингээд тэжээлийн цагиргаа зөвхөн утсаар ороогоод модонд өлгөх боломжтой.

Эх сурвалж: https://www.erzieherin-ausbildung.de/praxis/bastelideen-kindergarten-draussen-drinnen/thema-voegel-im-kindergarten-futterringe-selbst

 

Бусад хувилбарууд

Дээрх аргаар шувуудын тэжээлийг янз бүрийн хэлбэртэйгээр бүтээж болно.

 

Эх сурвалж: https://www.habe-ich-selbstgemacht.de/vogelfutter-selber-machen/

 

Эх сурвалж: https://blog.kinderinfowien.at/vogelfutter-selbst-gemacht/

 

Эх сурвалж: https://mecklenburg-vorpommern.nabu.de/tiere-und-pflanzen/aktionen-und-p...

 

Эх сурвалж: https://www.torquato.de/futterzapfen.html

 

Ийнхүү шувуудын тэжээл бэлтгэх нь зүгээр л үр тариа цацаж тараахаас илүү эрүүл ахуйн шаардлага хангах болно.

 

Buuvei.mn