Эвтэй дөрвөн амьтан

НАС: 4-5

Зорилго

-       Үлгэрийн агуулгыг ойлгох, дэс дарааллаар үйл явдлыг санах

-       Үлгэрийн дүрийг бүтээх аргаас сурах

-       Хийсэн бүтээлээрээ бахархах

Хэрэглэгдэхүүн: Дугуй, дөрвөлжин, гозгой дөрвөлжин гэх мэт дүрсүүд, хайч, цавуу, өнгийн цаас

Аргачлал

1.    “Эвтэй дөрвөн амьтан” амьдарч байсан  сайхан ой модны  модыг  хийж сурцгаая.

Ø  Цаасаа дөрвөн тэнцүү хэсэгт хуваана.

Ø  Дахин голоор нь нугална.

Ø  Цаасаа битүү талаас нь  модоо  хагаслан зурна.

Ø  Зураасны дагуу хайчилна.

Ø  Цаасныхаа  нэг нэг талыг  цавуудан наана.

 

2.    Модны хажууд дөрвөн амьтнаа өөрсдийн хамгийн сайн мэддэг дугуй, зууван, гурвалжин дүрсээр  бүтээнэ.

 

                                           

Ач холбогдол

Бүтээл хийх явцад орон зайг баримжаалах, төсөөлөн бодох, өнгө ялгах, сонгох, тоолох зэрэг үйл гүйцэтгэнэ. Мөн  бүтээлээ хэрхэн хийсэн, ямар  үлгэрийн баатруудыг бүтээсэн тухайгаа болон үлгэрийн агуулгыг идэрхийлэн ярилцана.

 

Орхон аймгийн Х цэцэрлэгийн арга зүйч  Б.Энхцэцэг