Яргуй дэлгэрчээ, багш нар аа

Урин хавартай уралдан ирдэг хамгийн анхны яргуй хэмээх гоёмсог ягаан цэцэг хатсан өвсний дороос ялгаран харагдах болжээ. Манайхан яргуйг янз бүрийн өвчнийг анагаах увидастай гэлцдэг.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэйгээ яргуй зурж, урласантай танилцана уу.

  Бийрний даралтаар яргуй зурах

Хэрэглэгдэх зүйлс:

 

Аргачлал:

1. Ягаан будганд бийрээ дүрээд, бийрний даралтаар яргуйн голын дэлбээг зурна.

2. Бусад дэлбээг голын дэлбээтэй нийлүүлэн бийрнийхээ даралтаар зурна.

3. Ногоон өнгөөр ишийг бийрний үзүүрээр, навчийг мөн бийрний даралтаар зурна. 

 

 

Хүүхдийн бүтээл

Г.Гарьдхүү, 5 настай

 

Цоолбор ашиглан яргуй зурах

Ашиглах материал:

 

Аргачлал:

1. Зузаан цаасан дээр яргуй зураад, хэсгүүдийг зүсэж авч цоолбор хийнэ.

2. Хүүхдүүд цаасан дээрээ цоолбороо тавина.

3. Ягаан өнгийн будганд сойзоо дүрээд яргуйн дэлбээний хэсгийг шүршиж будна.

4. Иш, навчны хэсгийг ногоон өнгөөр шүршиж будна.

5. Мөн цаасан дээр цоолбороо тавиад бийрээр будаж, яргуй үүсгэж болно.

 

 

Хүүхдийн бүтээл

А.Билэгсайхан, 5 настай

 

Д.Солонго, 5 настай

 

69 дүгээр цэцэрлэгийн багш Д.Бурмаа

 

Яргуй эвхэх

Ашиглах материал:             

  1. Өнгийн цаас
  2. Иш, навч наах цаас
  3. Цаасны цавуу
  4.  Хайч

 

 

Аргачлал:

1. Ам дөрвөлжин цаасаа авч дэлгэнэ.

 

2. Цаасаа хошуулдаж нугалан гурвалжин болгоно.  Цаасны өнцөг, ирмэгүүдийг сайтар давхцуулна. 

 

3. Цаасаа дэлгээд голоор нь нугална. Суурийн өнцгүүдийн хажуу талыг дээд ирмэгтэй давхцуулан дотогш нь гурвалжилж нугална.

 

4. Гонзгой дөрвөлжин цаасан дээр үүссэн нугалаасуудын дагуу нугалж гурвалжин үүсгэнэ.

 

5. Цаасны голын нугалаасаар хажуу талаас нь дотогш нугална.

 

6. Ингэж нугалахад давхар гурвалжин дүрс үүснэ.

 

7. Дээд талын гурвалжны суурийн 1 өнцгийг дээш нь ташуу нугална.

 

8, Нөгөө өнцгийг дээш нь ташуу нугална.

 

9. Доод талын гурвалжны суурийн 1 өнцгийг дээш нь ташуу нугална.

 

10. Нөгөө өнцгийг дээш нь ташуу нугална.

 

11. Иш, навч наагаад яргуй бэлэн болно. 

 

Хүүхдийн бүтээл

Сониучхан  бүлгийн  Б.Азбаяр,  Т.Отгонбаяр, З.Эрдэм нарын бүтээл

 

69 дүгээр цэцэрлэгийн багш Д.Угтахбаяр

 

Яргуй эвхэх аргачлал

(5-6 насныханд зориулав.)

Ашиглах материал:

  1. Ягаан өнгийн ам дөрвөлжин цаас
  2. Иш, навч хийх ногоон өнгийн цаас
  3. Хайч
  4. Цаасны цавуу

 

Аргачлал:

1. Ягаан ам дөрвөлжин цаасаа өмнөх дарааллаар нугалсаар давхар гурвалжин дүрс үүсгэнэ.

 

2. Дээд талын гурвалжны суурийн 1 өнцгийг дээд өнцөгтэй нийлүүлж нугална.

 

3. Гурвалжны суурийн нөгөө өнцгийг дээд өнцөгтэй нийлүүлж нугална.

 

4.Цаасаа эргүүлж тавиад, гурвалжны суурийн 1 өнцгийг дээд өнцөгтэй нийлүүлж нугална.

 

5. Нөгөө өнцгийг дээд өнцөгтэй нийлүүлж нугална.

 

6. Цаасны битүү талыг дээш нь харуулж, задгай талаар нь тавина.

 

7. Хажуугийн өнцгийг гурвалжин үүсгэж дотогш нугална.

 

8. Нөгөө талын өнцгийг гурвалжилж нугалаад, 1 өнцгийг үүссэн гурвалжны задгай тал руу оруулна.

 

9. Цаасаа эргүүлж тавиад, хажуугийн өнцгийг гурвалжилж нугална.

 

10. Нөгөө талын өнцгийг гурвалжилж нугалаад, 1 өнцгийг задгай тал руу оруулна.

 

11. Доод талын нүх рүү үлээж цаасыг пөмбийлгөнө.

 

12. Дэлбээг гадагш эргүүлнэ.

 

13. Бүх дэлбээг гадагш эргүүлнэ. 

 

14. Ногоон өнгийн гонзгой дөрвөлжих цаасаа авна.

 

15. Цаасаа хуйлж иш хийнэ.

 

16. Иш, навчийг наагаад яргуй бэлэн болно.

 

Хүүхдийн бүтээл

Дэгдээхий бүлгийн Д.Номин, И.Оюундарь, А.Сарангуа, О.Энхсаруул нарын бүтээл

 

 

Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийн багш Г.Энхтүвшин