Өвлийн өвгөн урлая
Шинэ жилийн баяр бол хайр, баяр баясгалангийн мөн хүүхэд төдийгүй томчууд гоёл чимэглэл урлахад хамгийн тохиромжтой баяр билээ. Энд өвлийн өвгөнийг хэрхэн цаасаар нугалж хийх аргачлалыг нэг бүрчлэн харууллаа. Бусад хувилбарууд нь харьцангуй хялбар учир Та өгсөн линкээр орж, аргачлалыг нь хараарай.
Хэрэглэгдэх зүйлс
- Хоёр өнгө бүхий дөрвөлжин (оригами) цаас
- Хөл хийх нарийн мод (зайрмагийн иш ашигласан ч болно)
- Эсгий бал
Аргачлал
Алхам 1: Хээтэй буюу өнгөт талыг нь дээш харуулан цаасаа ширээн дээр тавина. Дараа нь диагональдаж, бас голоор нь нугална.
Алхам 2: Цаасаа эргүүлж ар талаар нь тавина. Доод ирмэгийг голын нугалаасанд авч ирээд нугална.
Алхам 3: Цаасаа нээгээд баруун гар тал руугаа эргүүлж тавина. Доод ирмэгийг голын нугалаасанд авч ирээд нугална.
Алхам 4: Цаасаа өнгөтэй талаар нь эргүүлээд, диагналдаж нугалсан өнцгүүд дээр, доор нь байхаар байрлуулна.
Алхам 5: Доод талын өнцгийг голын цэгт авч ирээд нугална. Нугалсан хэсгээ нээж тэнийлгэнэ.
Алхам 6: Дараа нь нугалсан өнцгийнхээ үзүүрийг өмнөх нугалаас дээрээ авч ирээд нугална. Нугалаасаа дахин нээнэ.
Алхам 7: Нөгөө нугалсан өнцгөө 6-р алхмын адилаар нугалах бөгөөд нугалаагаа байгаагаар нь үлдээгээрэй.
Алхам 8: Нугалсан өнцгийнхээ доод хэсгийг дээш нь эхний нугалаастай давхцуулан нугална. Дараа нь үүссэн ирмэгээ дахиж дээш нь нэг нугална.
Алхам 9: Цаасаа эргүүлж тавиад, зурагт үзүүлсний дагуу нугална.
Алхам 10: Цаасаа 180° эргүүлнэ. Дараа нь доод хэсгийг өмнө нь диагналдаж нугалсан хэсгээр дээш нь авч ирнэ.
Алхам 11: Дээш нь авч ирсэн өнгцгөө зигзаг хэлбэрээр гурван удаа нугална.
Алхам 12: Нугалсан хэсгээ доод талд байхаар цаасаа эргүүлнэ. Зүүн ба баруун өнцгүүдийг дотогш нь дундуур нь нугална. Дахин дөрвөлжин үүснэ.
Алхам 13: Хажуугийн өнцгүүдийг дахин дотогш нь нугална.
Алхам 14: Дараа нь доод үзүүрийг бага зэрэг дээш нь нугална.
Алхам 15. Өвлийн өвгөнөө эргүүлж, эсгий балаар нүд, хамар, амыг зурж өгнө.
Алхам 16. Өвлийн өвгөнийхөө ард бариулыг нааж тогтооно. Ийнхүү Таны өөрөө бүтээсэн өвлийн өвгөн бэлэн болно.
Та одоо цаасаар хийсэн өвлийн өвгөнөө гацуур модны чимэглэл, бэлэг дурсгалын чимэглэл гэх мэт олон янзаар ашиглаж болно.
Эх сурвалж: Origami Weihnachtsmann falten – Anleitung für einen Nikolaus aus Papier
https://www.talu.de/origami-weihnachtsmann/
ХУВИЛБАРУУД
Эх сурвалж: easypeasyandfun.com
Эх сурвалж: thebestideasforkids.com
Эх сурвалж: https://de.pinterest.com/pin/445082375689939670/
Эх сурвалж: https://de.pinterest.com/pin/4996249582356160/
Эх сурвалж: https://de.pinterest.com/pin/694891417513657139/
Эх сурвалж: https://de.pinterest.com/pin/193725221464908063/