Нялх нас

Хүүхдийг ширгэлэх арга

Монголчууд хүүхдийг ертөнцийн сайн мууг ялгахгүй, өөрийгөө хамгаалж чадахгүй нялх балчир  үедээ элдэв зүйлээс айж эмээн тавгүйтсэн үед “ширгэ” хэмээх зан үйлийг гүйцэтгэж ирсэн байдаг. Хүүхдийг ширгэлэх зарим аргатай танилцана уу.

 

Бүүвэйн дуу

Нялх хүүхдээ эх хүн тайтгаруулж, нойрсуулахын учир дуулах дууг бүүвэйн дуу гэнэ. Бүүвэйн дууны аялгуу намуухан, утга санаа төгөлдөр яруу, эх хүний элбэрэл хайр шингэсэн байдаг. Аль ч улс орон, үндэстэн ястны эхчүүд бүүвэйн дуугаа дуулж, балчир үрээ энхрийлэн тайтгаруулахдаа хүний ертөнцийн утга уянга, гоо сайхныг үр хүүхдэдээ анх мэдрүүлж, таниулдаг билээ.