Аав ээж нарын урласан модон тоглоом

Манайх Дорнод аймгийн Баян-Уул сумын цэцэрлэг. Модоор хийсэн тоглоом эдэлгээ сайтай тул манай цэцэрлэгийн хүүхдүүдийн аав ээж нар модон тоглоом хийх ажил зохион байгуулж, хоорондоо багагүй өрсөлдөөнтэй уралдаж ажилласан. Тэд хэрэглээ, өнгө үзэмж сайтай, хүүхдүүдийн тоглох дуртай, олон сайхан тоглоом наадгай урласан. Эдгээр тоглоом нь угсарч бүтээдэгээрээ онцлог бөгөөд хүүхдийн сэтгэхүй, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд нэн тустай. Эцэг эхчүүдийнхээ хийсэн тоглоомыг зургаар харуулъя.

 

Угсардаг өвөлжөө

 

Мужааны багаж хэрэгслүүд

 

Сампин

 

Угсардаг байшин

 

Эвлүүлдэг тоглоом

 

12 жил

 

Угсардаг гэр

 

Чийрэгжилтийн зам (Хүүхэд гишгэхэд хөндлөн моднууд нь эргэлдэн хөдөлнө. 2 хүүхэд зэрэг ашиглана.)

 

Эдгээр тоглоом тус бүрээр хүүхдүүд хэрхэн тоглох аргачлалыг бид цаашид нийтлэх болно. (Үргэлжлэл бий.) Энэ удаа манай багш Б.Сүрэнчимэг “Угсардаг чингэлэгтэй тэрэг” тоглоомынхоо аргачлалыг танилцуулж байна. Энэхүү тоглоомыг мөн эцэг эхчүүд маань урлан бүтээсэн.  

 

Дорнод аймгийн Баян-Уул сумын цэцэрлэгийн арга зүйч Д.Болортуяа

 

 

                                       Угсардаг чингэлэгтэй тэрэг

Нас: 4-5

Зорилго:

  1. Буриад ахуйн эдлэл хэрэглэл болох тэрэг, чингэлэгийн зориулалтыг мэдэх,  тэдгээрийн бүрдэл хэсгүүдийг нэрлэх (буриад нэршлээр)
  2. Тэргийг угсарч эвлүүлэх
  3. Багаар ажиллах

Аргачлал:

1. Тэрэг болон чингэлэгийг бүрдэл хэсгүүдээр нь салгана. Салгах явцдаа тэдгээр нь ямар хэсгүүдээс бүтсэнийг сайн ажиглаж, нэрлэж, ярилцана.

2. Тэргээ угсарна. Эхлээд бул, хоёр дугуйг угсарна.

 

3. Дараа нь арал, бүхээгээ тавьж угсарна.

 

4. Чингэлэгээ угсарна. Чингэлэг угсрах үйл явц тэрэг угсрахтай адилаар явагдана.

 

5. Хүүхдүүд бэлэн болсон “Чингэлэгтэй тэрэг”-ээ тоглоом, эд зүйлс зөөж авчрах, хураах зэргээр ашиглан тоглоно. 

 

Дорнод аймгийн Баян-Уул сумын цэцэрлэгийн багш Б.Сүрэнчимэг