Гарын доорх материалаар “Хонь” хийх

 

Хүүхдэд хонийг үс ноостой байдлаар нь таниулах зорилгоор чих цэвэрлэхэд хэрэглэдэг хөвөнг ашиглан хонь хийснийгээ танилцуулж байна. Үүнийг 4-5 насныхан өөрсдөө хийх боломжтой.

Хэрэглэгдэх зүйлс:

1.    Картон цаас  (их бие, толгой, чих, сүүл хийх)

2.    Цавуу

3.    Хайч

4.    Модон хавчаар -2 ширхэг

5.    Чих цэвэрлэдэг хөвөн – олон тоогоор

 

Хийх аргачлал:

Эхлээд картон цаасан дээр их бие, толгой, чих, сүүлний хэсгийг зурж хайчилж авна. Чих цэвэрлэгчээ хөвөнтэй талаас нь ижил урттайгаар  тайрч бэлтгэнэ.

Наах хэсэгтээ бага багаар цавуу түрхэж, хөвөнгөө дараах байдлаар жигд нааж, хонины үсийг хийнэ. 

 

Нүд, ам, хамрыг зурах буюу хөвөнгөө өөр өнгөнд оруулан будаад наана.  

Нийслэлийн 115 дугаар цэцэрлэгийн тогооч С.Нарантуяа