Матар

Нас : 3-4 нас

Хэрэглэгдэх зүйлс

Ногоон өнгийн даавуу, синтафон, цахилгаан, товч, үдээс, зангуу наалт, кноп, түгжээ гэх мэт.

Хүүхдийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл:

Хүүхдүүд матрыг газар байрлуулан хэсэг хэсгээр нь салгаж, нийлүүлж тоглоно. Толгойн хэсэг дэх цахилгаанаар амыг ангайлгана, хүзүү хэсгийг нь товчилж, их биеийг зангуугаар наана, гол хэсэгт нь үдээсээр үдэж, түгжээгээр түгжиж, сүүл хэсгийг нь кнопоор дарна.

Ингэснээрээ хүүхэд  хувцсаа бие даан өмсөх, тайлах чадварт суралцана. Хийж дуусаад дээр нь суух, хэвтэж ном үзэх, унтах гэх мэтээр ашиглана. Тоглонгоо өнгөтэй танилцах, матар нь хэдэн хэсгээс бүтэж байгааг тоолох, хэлбэр дүрсийг ялгах, гарын булчин нь хөгжих ач холбогдолтой.

Хүүхэд өөрөө аваад тоглох, тоглож дуусаад тоглоомоо хураах зэргээр бие даан ажиллах, өөртөө итгэх итгэлтэй болоход тустай. Найз нөхөдтэйгөө хамтран тоглоно, бие биедээ тусална.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн СХД-ийн 101 дүгээр цэцэрлэгийн туслах багш Н.Алтанцэцэг