Сувинерийн сав
Нас: 4-5
Хэрэглэгдэхүүн: Төрөл бүрийн гоёмсог хайрцаг, олсон утас, халаадаг цавуу, түүний буу, гоёлын шүр гэх мэт.
Зорилго:
- Өндөр, намыг ялгах
- Өргөн, нарийн хэмжих
- Хэлбэр дүрсээр ялгах
- Өнгө нэрлэх
- Олсон утсаар жигд ороох
Аргачлал: Сувинерийн сав хийх хайрцгаа сонгож авна. Халаадаг цавуугаа цэнэглээд, буугаа залгаж сонгосон хайрцгийнхаа доод хэсгээс эхлээд цавуугаа жигд түрхэнэ. Түрхсэн цавуугаа хөрөхөөс өмнө олсон утсаараа жигд зай завсаргүй ороож , цавуугаа цаашид өмнөх адил үргэлжлүүлэн түрхэж, олсон утсаараа орооно. Савныхаа дээд, доод ёроолыг сүлжмэл олсон утсаар эмжиж өгвөл үзэмжтэй болно.Савандаа юу хийхээс шалтгаалан өнгийн шүр зэргээр чимэглэж өгнө.
Орхон аймгийн Х цэцэрлэгийн багш П. Сарангэрэл