Хүзүүний зүүлт хийх

Сургалтын энэхүү хэрэглэгдэхүүнийг хийж, ашиглах нь хүүхдийн гар хурууны хөдөлгөөний эв дүйг сайжрах, өнгө ялгаж сурах, мөн хүүхдэд өөрийн бүтээлээрээ бахархах мэдрэмж төрөхөд тустай. 3-4 насныхан үүнийг хийж чадна.

Хэрэглэх зүйлс

 Өнгийн хуулга, хайч, гутлын үдээс

Хийх аргачлал

Өнгийн хуулгаа 2,5 см өргөнтэйгээр хайчилж авна. Түүнийгээ 0,5 см орчим диаметртэйгээр хуйлж, наалдах хэсгээр нь наана.

                  

 

Дараа нь жижиг жижиг хэсэг болгон хайчилна.

      

 

Хүзүүний зүүлт хийх үдээсээ сонгож авна.

                    

Бэлдсэн өнгийн зүүлтээ үдээсэндээ сүвлэнэ. Ингэхдээ өнгө хослуулан хэлхэж болно.

Хүзүүний зүүлт бэлэн боллоо.

 

Өөрсдийнхөө хийсэн хүзүүний зүүлтээр хүүхдүүд гангарлаа.

Хүзүүний зүүлтээ мөн найздаа, ээждээ бэлэглэж болно.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн багш Г.Гантуяа