Чулуун наадгайгаар эвлүүлцгээе
Төрөл бүрийн хэлбэртэй чулууг сонгон сайтар угааж арчина. Чулуугаа өнгийн тосон будгаар будна. Багш нь туслах багш, эцэг эхтэйгээ хамтран хийж болно. Хүүхдүүд тухайн үед ажиллаж байгаа сэдвийнхээ хүрээнд чулуугаар янз бүрийн дүрс, зургийг хараад эвлүүлэн тоглож, бүтээж болно.
Нас: 4-5 насныхан
Хүнсний жижиг хуванцар хайрцгуудыг цуглуулна. Чулуугаар эвлүүлсэн дүрсээ хайрцган дээрээ наана.
Хүүхэд ямар дүрс эвлүүлэхээ сонгож, хайрцган дээрх дүрсийн зургийг харж эвлүүлэн тоглоно.
Хүүхэд юу, ямар амьтан бүтээснээ бусдад ярьж танилцуулан тоглонгоо суралцана. Тухайлбал, бүтээсэн зүйл нь хэдэн дүрсээс бүтсэн, ямар өнгөтэй, ямар хэлбэр, хэмжээтэй гэх мэт. Энэ явцад хүүхдийн ажиглах, тоолох, харьцуулан жиших, төсөөлөх чадвар сайжирч, хэмжээ, хэлбэр дүрсний талаарх ойлголт нэмэгдэнэ. Мөн тэд бүтээсэн зүйлээрээ бахархаж, баярлаж байгаа нь ажиглагддаг.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэгийн багш Б.Тунгалаг