“Бөмбөр” хийх аргачлал

Манай хүүхдүүд бөмбөрөөр тоглох дуртай. Бөмбөрөөр тоглосноор бага насны хүүхдийн сонсгол, мэдрэмж  хөгжих, мөн  гар, хурууны хөдөлгөөний эв дүй сайжрах ач холбогдолтой. Бөмбөрийг гарын доорх материал тухайлбал, малын дайвар бүтээгдэхүүн болох  гүзээ, цоохор сархинаг болон хаягдал том, жижиг сав ашиглан хэрхэн хийж бүтээснээ танилцуулъя.

Хийх аргачлал:

1. Амсрыг нь бүрэх саваа бэлтгэнэ.

 

2. Гүзээ (Жижиг бөмбөрт цоохор сархинаг ашиглаж болно)-гээ угааж цэвэрлэнэ.

 

3. Гүзээгээ нойтноор нь савны амсарт барьж нэг талаас нь хөөн саардаггүй нойлын утсаар хэд давхарлан чангалж орооно.

4. Ороохдоо гүзээгээ тал талаас нь доош татаж гөлийлгөнө. Утаснаас доошоо илүү унжсан хэсгийг хайчилж авна.  

5. Гуашийг усан будагтай холиод, бөмбөрийн дээд хэсэг болох гүзээгээ будна.

 

6. Бөмбөрөө өнгө үзэмж оруулан чимэглэнэ.

 

7. Цохиурыг модоор зорж хийгээд, бөмбөрөө цоолчихгүй, дуу авиаг намуухан гаргахын тулд үзүүрт нь зөөлөвч тогтооно.

 

 

Баянхонгор аймгийн 10 дугаар цэцэрлэгийн багш Д.Ирина