“Өнгөөр эргэдэг тоглоом” хийх

Энэхүү тоглоомыг хүүхдэд өнгө, дүрс таниулах, тэдний гар, сарвууны булчин, хэл яриаг хөгжүүлэхэд янз бүрийн хувилбараар ашиглаж болно. Өнгөөр эргэдэг тоглоомоор аль ч насны хүүхэд тоглох боломжтой. Тухайлбал, 3-4 насныханд үндсэн өнгө таниулах, зураг нааж нэрлүүлэх, үйл явдлыг яриулах, 4-5 насныханд өгүүлбэр, үлгэр зохиолгох, сургуулийн 6 настнуудад үсэг нүдлүүлж, түргэн уншиж сургахад ч ашиглаж болно.

Энэ тоглоомыг багш нар өөрсдөө гарын доорх материалаар зохион бүтээж хийх боломжтой тул хямдхан мөн өнгө үзэмжтэй, хүүхдэд ямар нэг аюулгүй. 

Хэрэглэгдэх зүйлс

  1. ватум цаас
  2. өнгийн цаас
  3. хайч эсвэл цаасны хутга
  4. цавуу
  5. скоч
  6. шугам
  7. харандаа

 

 

Хийх аргачлал

Нэг ватум цаасаар 4 ширхэг тоглоом хийнэ гэж тооцвол ватумаа 4 хэсэг болгон хуваана. 4 хуваасан ватум цааснаасаа нэгийг авч, 3 тэнцүү дөрвөлжин болгон нугална. Цаасныхаа голыг олоод ижил хэмжээтэй гурвалжингууд, голд нь ромбо хэлбэрийн дөрвөлжин үүсэхээр зурж, нугална. Хүүхдэд таниулах өнгөө сонгож хайчлан, цавуугаар наана.

Захын үзүүрийг нийлүүлж скочоор наана. Наасныхаа дараа зурсан нугалаасныхаа дагуу дотогш нугална. Өнгө нийлсэн хэсгийн амыг нийлүүлж скочдно.

Нэгбүрчилсэн аргачлалыг Та зургаас харна уу.

 

 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Гэрэл” хүүхдийн цэцэрлэгийн багш Э.Ууганзаяа