Ноосон утсаар цасан хүн хийх

Ноосон утсаар хийсэн хоёр ширхэг бөмбөлөгөөр цасан хүн хийх тулд эхлээд бөмбөлөг хийх аргатай танилцъя. Энэ аргаар хийсэн бөмбөлөгөөр цасан хүнээс гадна янз бүрийн амьтан урлан бүтээж болно.

Хэрэглэгдэх зүйлс:  Ноосон утас, нимгэн картон, гортиг, хайч

 

Хийх аргачлал

  1. Гортигоор картон дээрээ жижигхэн дугуй дүрс зурна. (радиус нь 1,5 cм орчим байна)  Түүнийхээ гадна талаар томхон тойрог зурна. (радиус нь 3 cм орчим)
  2. Том тойргийнхоо зураасын дагуу хайчилна.

 

  1. Ийм байдлаар дахин нэг дугуй дүрс бэлтгэнэ.
  2. Дугуй дүрснүүдийнхээ голын хэсгийг зураасын дагуу хайчилж авна.

 

  1. Ноосон утаснаас 4-8 ширхэгийг ижил урттайгаар тасалж авна. (ойролцоогоор тус бүр нь 2 метр урттай байна)
  2. Хоёр дугуй картоноо давхарлаж бариад утсаа голоор нь оруулан картоноо тойруулж орооно.

 

  1. Утасныхаа үзүүрийг нэг гараараа бөх барина.

 

  1. Тойргоо жигдхэн орооно.

 

  1. Ингээд тойргоо нэг удаа ороогоод дууссан бол цааш нь үргэлжлүүлэн давхарлаж орооно.
  2. Хэрвээ бөмбөлөгөө шигүү үстэй, хатуу болгохыг хүсвэл 2 дахь удаагийн давхарланороолтоос эхлэн утсаа чангалан татаж өгнө.

 

  1. Хэрэв утас тань дуусвал дахиад шинэ утас тасалж аваад давхарлаж орооно.

 

  1. Голын нүх нь багасаад ирэхээр цөөхөн утсаар ороовол хялбар болно.

 

  1. Сүүлдээ харандаа ашиглан жижиг нүх рүү утсаа оруулж болно.

 

  1. Ийнхүү голын нүх нь маш жижиг болтол нь орооно.

 

  1. Ороосон утсаа гадна ирмэгийг нь тойруулан картонд тултал хайчилна.

 

  1. Ирмэгийг нь дагуулаад нийтэд нь хайчилна...

 

  1. Тойруулан хайчилж дуусахад иймэрхүү байдалтай болно.

 

  1. Хэрэв зарим утас нь урт байвал үзүүрээс нь жигдлэн хайчилна.

 

  1. Ингээд бөмбөлөг ерөнхийдөө бэлэн болно.

 

  1. Ноосон утсыг 2 давхарлан, картоныхоо завсраар оруулж бөмбөлөгөө тойруулан үзүүрүүдийг дээр нь авч ирнэ.

 

  1. Бөмбөлөгийнхөө уяаг 2 давхарлаж сайн зангидана.

 

  1. Картонуудаа хайчилж, татаж авахад бэлэн болгоно.

 

  1. Уяаныхаа үзүүрүүдээс бариад бөмбөлөгөөрөө ширээн дээр хэдэн удаа цохино. Ингэснээр бөмбөлөгийн утаснууд сайн тарж өгнө, сул утас байвал унана.

 

  1. Төгсгөлд нь урт утас харагдвал хайчилж авна.
  2. Уяаны утсаа хайчлахгүй үлдээнэ, энэ нь өөр зүйл урлахад хэрэг болно.

 

  1. Бөмбөлөг бэлэн боллоо.

 

Цасан хүн хийх

 

Хэрэглэгдэх зүйл:

  1. Цагаан өнгийн ноосон утас
  2. Нимгэн картон
  3. Гортиг ба хайч
  4. Улбар шар болон хар өнгийн цэмбэний өөдөс

 

Хийх аргачлал

  1. Эхлээд дээрх аргаар 2 бөмбөлөг хийнэ.
  2. Толгойн хэсэг: гадна талын тойргийн радиус 2,5 см, дотор талын тойргийн радиус 1,5 см.
  3. Бие хийхэд: Гадна талын тойргийн радиус 3 см, дотор талын тойрог 1,5 см.

 

  1. 2 бөмбөлөгөө хооронд нь нийлүүлж зангидна.

 

  1. Зангидсан утаснуудынхаа үзүүрийг хайчилж авна.

  1. Хар өнгийн цэмбэн дээрээ тойрог зурна. (3 cм орчим радиустай).
  2. Дугуй дүрсээ хайчилж авна.

 

  1. Дугуй дүрсийнхээ нэг талаас гол хүртэл нь хайчилна.
  2. Хайчилсан хэсгийнхээ нэг талд цавуу түрхэнэ.

 

  1. Малгайны хэлбэр гарган наана.
  2. Илүү гарч харагдаж байгаа хэсгийг хайчилж авна.
  3. Хар цэмбэнээсээ цаас цоологчоор нүд, товчнуудыг гаргаж авна.

 

  1. Улбар шар өнгийн цэмбэнээс тойргийн ¼-тэй тэнцэх хэсгийг хайчилж авна. (радиус нь: 2 cм) Хамрын хэлбэр дүрс гаргаад бөх наана.
  2. Хэрвээ хүсвэл та цасан хүнийхээ хүзүүгээр ороолт ороож өгч болно.

 

Ноосон бөмбөлөг ашиглан хийж болох амьтад.

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж: http://www.basteln-gestalten.de/schneemann-basteln