Швед улсын СӨБ-ын сургалтын хөтөлбөр

Швед улсын сургуулийн өмнөх боловсрол “Förskolan”  нь 1-5 насны хүүхдэд зориулагддаг бөгөөд хүүхэд сургуульд элсэхийн өмнөх жил бэлтгэл ангид заавал хамрагдах ёстой. Швед улс сургалтын хөтөлбөрөө алдартай “эрдмийн мод”-ыг ашиглан зурагласан байна. Энэхүү зураглалыг 1-ээс 16 хүртэлх насны хүүхдийн сургалтын хөтөлбөрт ашигладаг ажээ.

Швед улсын сургалтын хөтөлбөрийн зураглал

aus: Stein, Christiane & Resing, Michael (www.baumderErkenntnis.de) (Hrsg.) (2021): Baum der Erkenntniss. 10.Auflage. Nuernberg

Сургалтын хөтөлбөрийн зураглалыг хэрхэн тайлбарлас­ныг харъя [1]. 

Эрдмийн мод нь мөчир, мод­ны гол, үндэс гэсэн хэсэг­тэйгээр дүрс­лэгджээ. Модны мөчрүүдэд бага ангийн хичээлүүд (жишээ нь: спорт ба эрүүл мэнд, англи хэл, биологи, эх хэл), тэдгээрээр хэрэгжих зорилгууд байрласан. Мөчрүү­дийн доор нэгдүгээр ангид элсэхийн өм­нөх бэлтгэл бүлгийн хүүхдийн хөгжил, суралцахуйн зорилгууд байна. Модны үндэс дээр сургуулийн өмнөх насны хүүхдийн түвшинд дэмжих ёстой чадамжуудыг харуулсан. Тэгэхээр Германы сургуулийн өмнөх байгууллагын салбарт ялангуяа эрдмийн модны үндэсний хэсэг нь сонирхолтой. Үндэс дээрх тогтолцоонд таван янзын хөгжлийн чиглэлийг тодорхойлсон байна: Оюун ухааны хөгжил, Сэтгэл мэдрэмжийн хөгжил, Хөдөлгөөний хөгжил, Нийгэмшихүйн хөгжил, Хэл ярианы хөгжил. Модны үндэсний хэсэгт мөн хүүхдийн хөгжлийн чиглэлүүдэд бүгдэд нь хамааралтай Ардчилал, Эв нэгдэл, Хариуцлага, Тэгш байдал, Халамж/итгэл гэсэн нийгмийн зорилгыг байрлуулжээ” [1].

Ийнхүү Швед улс сургуулийн өмнөх насны хүүхдийн хувьд ерөнхий хөгжлийг нь дэмжихэд ач холбогдол өгсний зэрэгцээ хүүхэд бүрт суулгах үнэт зүйлээ нийгмийн зорилго хэмээн нэрлээд, боловсролын түвшин бүрт хамааралтайгаар авч үзэж, бүх сургалтын хөтөлбөрүүддээ суулган хэрэгжүүлдэг ажээ.

Энэ зураг дээр СӨБ-ын түвшин газрын хөрсний доор модны үндэс дээр байгаа нь энэ үе бол хүний хөгжил төлөвшлийн суурь гэсэн санааг их ойлгомжтой харуулжээ. Мөн энэ түвшинд хүүхдэд сургалтаар академик мэдлэг эзэмшүүлэхээс илүүтэй тэдний ерөнхий хөгжил (чадамж)-д нь дэмжлэг үзүүлэн ажиллана гэсэн санаа агуулагдаж байна.  

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

1.  Susane Viernickel & Petra Voelker. Beobachten und Dokumentieren im Paedagogischen Alltag. 2022. S. 113. Verlag Herder CmbH. Freiburg im Breisgau.

 

Нүүр зураг:

Mehr Erzieher braucht das Land. https://www.wz.de/nrw/wuppertal/deutschland-fehlen-noch-immer-viele-erzi...