Бөглөөгөөр наадъя

 

Зорилго:

Дугуй дүрсийг таних, бүтээх, өнгө ялгах, бүтээлчээр ажиллах

Хэрэглэгдэхүүн:  Ундааны савны өнгө өнгийн бөглөө, амьтан ба эд зүйлсийн зураг

Аргачлал:

1.    Ширээн дээрх зургийг ажиглан юу байгааг нэрлэнэ.

2.    Сонгосон зүйлээ тохирох өнгийн бөглөөгөөр бүтээнэ

3.    Юуг, ямар өнгийн, хэдэн бөглөөгөөр бүтээснээ тайлбарлана.  

Хувилбар 2: Бөглөөг баримлын шавраар орлуулан хийж ашиглана.

Аргачлал:

1.    Хүүхэд зурагнаас  алийг нь хийхээ сонгож, хэрэглэх баримлын шавраа базаж зөөллөнө.

2.    Зөөллөсөн баримлаа зориулалтын суурин дээр тавиад, гарын алгаар өнхрүүлж сунгана.

3.    Сунгасан баримлаа баримлын хутгаар ижил хэмжээтэй хэрчинэ.

4.    Хэрчсэн жижиг хэсгүүдээ нэг нэгээр нь гарынхаа алганд тавьж бөөрөнхийлөөд, дарж хавтгайлна.

5.    Хавтгайлсан баримлаа сонгосон зураг дээрээ байрлуулна.

6.    Хийсэн бүтээлээ тайлбарлан ярилцана.

Хувилбар 3: “Жимсүүд” зурна.

Аргачлал:

Эхлээд дүрслэх жимс, түүнд тохирох өнгийг сонгоно.

Баянхонгор аймгийн 9 дүгээр цэцэрлэгийн багш Д.Мөнхзул