Дааганы уралдаан

Зорилго

  1. Шагайны буулт (4 тал)-ыг нэрлэх
  2. Дааганы зүсийг нэрлэх
  3. Шагай орхихдоо ээлжээ хүлээх
  4. Түрүү, аман хүзүү, баян ходоод зэрэг үгс хэрэглэх

 

Аргачлал:

Хэн хэн хамт тоглохоо тохирно. (Гурваас таван хүүхэд тоглоно.) Хүүхдүүд олбогоо дэлгээд морины нүүдэл бүхий картаас нэгийг, орхих шагайнуудаа авч тавина. Хүүхэд бүр даага унасан хүүхдээс аль нэгийг сонгож, гарааны зурхай дээр байрлуулна. Тэд ямар зүсмийн даага барианаас гарах гэж байгаа, хүүхэд нь ямар өнгийн хувцас өмссөнийг ярилцана.

Тоглоомыг хэн эхлэхийг шодож олж болно. Хүүхдүүд шагайг ээлжлэн орхино. Хүүхэд бүр хэдэн хонь, ямаа, морь, тэмээ буусныг тоолж хэлнэ. Морь буувал буусан морины тоогоор даагаа урагшлуулна. Хамгийн түрүүнд барианд хүрсэн даага түрүүлнэ. Хэний морь түрүүнд, хэний морь аман хүзүүнд ирсэн, хэний морь баян ходоод болсныг хэлнэ.

 

Дундговь аймгийн 3 дугаар цэцэрлэгийн багш Б.Сүнжидмаа