Загас баръя

Нас : 4-5 нас

Хэрэглэгдэх зүйлс

o   Аквариум: Цэнхэр өнгийн давуу, парлон, уяа, товч, кноп, цахилгаан, төрөл бүрийн зүүлт, шүр

o   Загас: Өнгө өнгийн даавуу, товч, бичгийн хавчаар

o   Уурга: Савх, бичгийн хавчаар, утас, соронз

Хийх аргачлал:

Цэнхэр даавууны завсар парлон хийж, аквариумынхаа талуудыг бэлтгэнэ. Талуудыг хооронд нь холбож нийлүүлэхийн тулд цахилгаан татах, товчоор товчлох, уяагаар уях, кнопоор дарах зэргээр бэлтгэнэ.

Тоглох явц, ач холбогдол:

Багшийн хэлсэн зааврын дагуу хүүхэд уургаа ашиглан аквариум доторх загаснуудаас соронздож барина. Жишээ нь: 2 ширхэг том улаан загас мөн жижиг зуйван хэлбэртэй ногоон өнгийн загас бариарай,  барьсан загасаа шар өнгийн өндөр саванд  хийгээрэй гэх мэт. Ийнхүү тоглох явцад хүүхдийн анхаарал төвлөрч, тоолох, өнгө ялгах, орон зайг баримжаалах, гар, хурууны хөдөлгөөнөө удирдах, хэлбэр дүрсийг ялгах, ээлжээ хүлээх зэрэгт суралцана. Мөн хүүхэд хэдэн загас, ямар өнгөтэй, хэлбэртэй загас барьснаа хэлж ярилцана.

Давуу тал:

·         Хүүхдийн эрүүл мэндэд харшлах зүйл байхгүй.

·         Эвдэрч хэмхрэхгүй, угааж цэвэрлэж болно.

·         Загаснуудыг тараах материал болгон ашиглах боломжтой.

 

Хийх аргачлал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4 талыг нь  цахилгаандах, товчлох, уяагаар уях, кнопдох зэргээр тогтооход бэлтгэнэ.

 

 

 

 

 

 

 

Загасаа янз бүрийн өнгө, хэлбэртэй оёно. Загасны аманд төмөр хийж өгнө. Соронзож авахад хөнгөн байхаар хийнэ.

 

 

 

Загасны дэгээний үзүүр дээр соронз байрлуулна.

 

 

 

Нийслэлийн СХД-ийн 101 дүгээр цэцэрлэгийн багш Э.Атаржаргал