Сургуулийн өмнөх боловсролын сургалтын онол, арга зүйн үндэс

Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг (МХСН) болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт 6 дахь удаагийн онол, практикын бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд боллоо.  Энэхүү хурлын үндсэн хуралдаанд СӨБ-ын салбараас тавигдсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын онол, арга зүйн үндэс” илтгэлтэй танилцана уу.

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн төлөөлөгчид өөрсдийн бүтээлч үйл ажиллагаагаар бүтээж бий болгосон сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн гаргаж, салбар хуралдаанд тэдний “Хавчаараар наадацгаац” сэдэвт илтгэл шалгаран тавигдсан нь оролцогчдын талархлыг хүлээж байлаа.

Энэ удаагийн онол, практикын хурал МХСН байгуулагдсаны 5 жилийн ойтой давхацсанаараа онцлог байв. Ойн арга хэмжээнд БСШУСЯ, БХ, БМДИ-ийн удирдлагууд, МХСН-ийг үүсгэн байгуулагчид, зочид төлөөлөгчид баяр хүргэж, сэтгэлийн үгээ илэрхийлэв.

 

 

 

Хурлын үйл явцаас:

 

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш нарын үзэсгэлэнд тавьсан бүтээлээс

 

МХСН-ийг үүсгэн байгуулагч, алдартнуудыг хүндэт дэвтэрт бичиж алдаршуулж, БМДИ, БХ, МХСН-ийн удирдлагууд батламж гардуулав.

 

Н.Норжхорлоо илтгэлээ тавьж байгаа нь.

 

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш Х.Кунзила: “Хавчаараар наадацгаац” илтгэл тавив.

 

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч н.Минж: Багшийнхаа илтгэлийг баримтжуулсан нь.