“Дөрвөн бэрх”-танграмм
Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш нар монгол наадгайн нэгэн төрөл болох танграммаар төрөл бүрийн амьтан, эд зүйл бүтээх, мөн шүлэг хэлэх, үлгэрээ ярихдаа үйл явлыг танграммаар илэрхийлэх арга зүйг боловсруулан ашиглаж байна. Энэ арга зүй нь бага насны хүүхдэд тохирсон хялбар бөгөөд 4-5 насныхны сэтгэлгээ хөгжих, өөртөө итгэлтэй болох, бие биедээ туслах, дүрслэн бүтээх, хамтарч тоглож сурахад мэдэгдэхүйц нөлөөлж байгаа ажээ. Энд “Дөрвөн бэрх” орхих, холбогдох үгсийг шүлэглэн хэлэх явцдаа танграммыг хэрхэн ашиглахыг харууллаа.