
Идэвх зүтгэлтэй ажилахад юу саад болдог вэ?
Идэвх зүтгэл, урам зоригтой ажиллахад амьдарч, ажиллаж буй орчноос гадна танаас өөрөөс тань бас багагүй шалтгаалдаг ажээ. Идэвх зүтгэлтэй ажиллахад саад болдог хүчин зүйлсийг авч үзье. Эдгээрийг Та өөр дээрээ авч үзэхээс гадна хүмүүжүүлж буй хүүхэд дээрээ эргэцүүлэн бодоорой.
- Урам зоригийг сааруулагч бодол санаа
Урам зориг бол таны оюун ухаан буюу бодол санаанаас эхлэлтэй. Таны бодол санаа урам зоригийг тань бадрааж мөн унтрааж чадна. Өөртөө эргэлзэх, гутранги бодолтой байх, бүтэлгүйтлээс айх гэх мэт сөрөг бодлууд таны урам зоригийг ихээхэн бууруулдаг.
- Бага эсвэл хэт их ачаалал
Хатуу хөдөлгөөнгүй цагийн хуваарь, уйтгартай байдал, ачаалал багатай байх болон байнгын хэт ачаалал, стресс зэрэг нь идэвх зүтгэл, урам зоригийг бууруулдаг. Урам зоригоо хадгалахын тулд ачаалал, амралт хоёрын тэнцвэрийг олох нь чухал.
- Хойш нь тавих
Хийх ажлаа хэр зэрэг удаан хойш тавих тусам таны урам зоригтой байдлыг төдийчинээгээр хумих болно. Хойшлуулалт нь таны урам зоригийг улам бүр бууруулсаар хүнд байдалд оруулж ч болзошгүй.
- Төгс байхыг шаардах
Өөрөөсөө хэт ихийг хүлээх нь урам зоригийг бууруулах нэг эх үүсвэр. Бүх зүйлийг төгс хийх хүсэл нь таныг хэт их ачаалалтай болгож, эцэст нь бүр хямруулж ч болно.
- Үнэлэмж дутах
Хэдийгээр та өөрийгөө үнэлж байсан ч хүн бүр өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Таны амжилтыг магтаж, таныг хүлээн зөвшөөрөхгүй байх нь хичээл зүтгэл, урам зоригийг тань мохооход ихээхэн нөлөөлдөг.
- Хүмүүс хоорондын зөрчил
Зөрчил нь өөрийгөө идэвхжүүлэхэд маш сөрөг нөлөө үзүүлдэг. Удирдлага эсвэл хамтран ажиллагсадтайгаа дахин давтан зөрчилдөхөөс эмээдэг хэн бүхэн ажилдаа идэвхтэй, урам зоригтой хандах боломжгүй.
- Сөрөг орчин
Ажил дээрээ ч бай, гэртээ ч бай сөрөг орчин таны идэвх, урам зоригт сөрөг нөлөөтэй. Таагүй харилцаа, гутранги хамт олон эсвэл ажлын зохион байгуулалтгүй орчин нь таны идэвх зүтгэлийг ихээхэн бууруулдаг.
- Өөртөө итгэлгүй байх
Өөрийгөө төдийлөн үнэлэхгүй, өөртөө итгэх итгэлгүй байх нь таны идэвх зүтгэлийг бууруулж болзошгүй. Хэрэв та өөртөө итгэхгүй бол зорилгодоо хүрэхийн тулд тэр бүр хичээхгүй. Учир нь та бүтэлгүйтэх байх гэж бодно.
- Эрүүл мэндийн асуудал
Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндийн асуудал таны хүсэл эрмэлзэлд ноцтой нөлөөлдөг. Өвчин эмгэг эсвэл сэтгэл зүйн дарамт нь идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллахад саад учруулдаг.
- Өөртөө дүгнэлт хийхгүй байх
Хэрэв та өөрийнхөө тухай байнга эргэцүүлэн бодож, өөрийн үйлдэл, шийдвэр таны зорилго, үнэт зүйлстэй нийцэж байгаа эсэхийг дүгнэж байхгүй бол чиг зүгээ амархан алдаж, идэвх зүтгэл, урам зоригоо алга болгоно.
Н.Норжхорлоо
Ашигласан материал:
12 Faktoren, die die Selbstmotivation hemmen können
Нүүр зураг:
Selbstsabotage: Bedeutung, Symptome + wie überwinden? https://karrierebibel.de/selbstsabotage/