Клара, надад ярь даа

ХБНГУ-ын Ахерны цэцэрлэгийн багш Улрике Долл (Ulrike Doll)-ын 5 настай Кларатай хийсэн ярилцлагатай танилцана уу. Клара 30 км/цаг хурдтай явах тэмдэг бариад, жолооч нарын хурдыг бууруулахыг хүсч байлаа. Тэрбээр багштайгаа ярилцсанаар муу зүүднийхээ эсрэг юу хийж чадахаа олж мэдэв.

Чи юуг хамгийн сайн хийж чаддаг вэ?

Миний хамгийн сайн чаддаг зүйл бол зураг зурах. Би янз бүрийн зүйл зурдаг, заримдаа сэтгэлдээ бодогдож байгаа юмыг зурдаг. Би сайн тоглож чадна: Би гэртээ олон хүүхэлдэйтэй, яг цэцэрлэг шиг. Би тэдэнтэй ээлжлэн дуулж, гимнастик хийж, гоё зүйл урлаж, бас тоглодог. Хүүхэлдэйнүүд бол миний хүүхдүүд, тэд маш чухал.

Чи өнөөдөр юу сурсан бэ?

Аав надад нэг юм хэлсэн, би одоо санаж байна. Би аавд том болоод цагдаад ажилламаар байгаа болохоор эхлээд цагдаа болмоор байна гэж хэлсэн. Аав цагдаагийн газарт сайн ажиллавал мөнгөн однуудтой болдог гэсэн. Тэгээд цаашдаа дэвшиж ажиллавал бас олон алтан одтой болдог. Тэр однууд нь хүрэм, подволк дээр нь байдаг.  Би мөнгөн однуудтай болохыг  хүсэж байна.

Юу чиний инээдийг хамгийн их хүргэдэг вэ?

Аавыг онигоо ярихад: Аав намайг рестораны хоолны мөнгийг ганцаараа төлөх ёстой гэж хэлсэн (Клара чангаар инээв). Энэ бол тоглоом шоглоом байсан!

Чи юугүйгээр байж чаддаггүй вэ?

Миний дуртай чихмэл амьтдад. Би нэгэнтэй нь дандаа хамт унтдаг. Гэхдээ заримдаа би Маяа зөгийтэй унтмаар байдаг ч түүнийг олохгүй болохоороо гунигтай болдог.

Хэрэв чи хотын дарга байсан бол юуг өөрчлөх байсан бэ?

Машинууд хэт хурдан явдаг, жаахан удаан явмаар байна.  Би 30-ын тэмдэг барина, тэгээд машинууд 30-аар л явах болно. Зун халуунд хүмүүс уух устай байхаар цэцэрлэгт хүрээлэнд олон усан оргилуур байрлуулмаар байна; тэгээд тэнд очоод, хэлээ гаргаад л амаараа шууд ууж болно.

Чи юунд санаа зовдог вэ?  

Унтаж байхдаа би заримдаа сайн биш, харин муу зүүд зүүдэлдэг. Надад ийм аймшигтай зүйл хэлдэг чихний програм бий. Би муу зүүдэнд дургүй, байнга л боддог.

Клара, ярилцлага өгсөнд баярлалаа!

Би Клараг зүүдэндээ их санаа зовдогийг анзаарсан тул түүнд зүүд баригчийг үзүүлж, энэ нь юу болохыг тайлбарлав. Уугуул америкчуудын эртний уламжлалд муу зүүд нь зүүд баригчийн торонд баригдаж, сайн зүүд нь түүгээр нэвтрэн ордог гэлцдэг. Клара өөртөө зүүд баригч хийх саналыг хэрэгжүүлэхээр болсон.

 

Эх сурвалж: Du, sag mal, Klara: Kinderinterview. Kindergarten Heute.  2021 (51. Jg.)

2_2021