“Хавчаараар наадъя” арга зүй

2015 онд “Усаар наадъя” хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж байх явцад хүүхэд хавчаарыг атгаж шагай, шүр хавчиж чадахгүй байсан. Үүнээс үүдэн хавчаарыг өргөн хэрэглэж, энэ явцад нь хүүхдийг хөгжүүлэх санаа төрсөн. Ингээд “Хавчаараар наадъя” сургалтын технологийг боловсруулан хүүхдүүдтэйгээ ажилласаны үр дүнг мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцаж байна.   

Технологийн зорилго

  1. Янз бүрийн хавчаар ашиглан хүүхдэд бие даан, бүтээлчээр ажиллах боломж олгох
  2. Хавчаарыг сургалтын чиглэл бүрээр ашиглан хүүхдийн бүх талын хөгжил (гар хурууны жижиг булчин, хэл яриа, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл, ажиглах чадвар, бусадтай харилцах харилцаа гэх мэт)-д нөлөөлөх
  3. Хавчаар ашиглан явуулсан төрөл бүрийн үйл ажиллагааны явцад хүүхдийн хөгжлийг үнэлэх боломжийг судлах

 

Давуу тал

  1. Олдоц ихтэй
  2. Овор багатай, тоо ширхэг олон
  3. Сургалтын чиглэл бүрээр ашиглах боломжтой

 

Шинэлэг тал

  1. Өдөр тутмын амьдралд элбэг байдаг материалыг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашигласан.
  2. Төрөл бүрийн хавчаарыг сургалтын чиглэл бүрээр ашиглан, үр дүнд хүрсэн, холбогдох аргачлалууд бий болсон.

 

Би 2015-2016 оны хичээлийн жилд дунд бүлгийн хүүхдүүдтэй ажиллаж байсан үеэсээ эхлэн өнөөг хүртэл “Хавчаараар наадъя” технологийг хэрэгжүүлсэн. Холбогдох технологийн зураглал, хэрэгжүүлсэн үе шат, хичээлийн жил бүрт явуулсан зарим үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнг харуулъя. 

Дунд бүлэг

Ахлах бүлэг

Бэлтгэл бүлэг